UBLife Logo
Гоо сайхан

2025 онд заавал туршиж үзэх хумсны 8 чиг хандлага

Б.Энхжин
Б.Энхжин
2025 онд заавал туршиж үзэх хумсны 8 чиг хандлага

2025 онд хумсны чиг хандлагад илүү олон сонголт, сонирхолтой бүтээлч байдал, өвөрмөц байдлууд орж ирэхээр байна. Хэрвээ та хумсан дээрээ шинэ зүйл туршиж үзэхийг хүсэж байгаа бол, 2025 онд заавал анхаарах ёстой 8 чиг хандлагыг танд танилцуулж байна.

“Мока Мусс“

Та магадгүй “Mocha Mousse”-ийн талаар сонссон байх. Энэ бол Pantone-ы 2025 оны тренд өнгө. Энэхүү дулаан, крем бор өнгө нь тогтвортой, тайван, тухтай мэдрэмж төрүүлдэг аж. Энгийн байдал, дулаан мэдрэмж энэ жилийг чимэх нь ээ.

“Бараан, богино хумс”

Энэ жил гүн улаан, эспрессо эсвэл хөх цэнхэр гэх мэт харанхуй, бараан өнгөөр хумсаа гоёоорой. Хар, бараан өнгө нь тансаг, хүчтэй мэдрэмжийг танд өгөх болно.

“Хилэн хумс”

Хилэн мэт харагдах хумс болон соронзон гелиуд энэ жил ч үргэлжлэн түгээмэл байх болно. Гэрлийн тусгалаар гялалзах таны хумс бусдын анхаарлыг татах болно. Хүнд чимэглэлгүй багахан нэмэлт гялбаа хэн бүхэнд төгс тохирно.

“Орос маникюр”

Гоо сайхны фенүүд энэ жил маникюрын чанар, бат бөх байдал, урт удаан тогтоц, хугацааг илүү чухалчилж байна. Орос маникюр нь алдаагүй төгс хэлбэр, байдалд анхаарч, удаан хугацаанд үр дүнг чухалчилдаг аж. Энэ чиг хандлагад энгийн, нэг өнгийн хумсны будалт сайн тохирно.

“Цэцэг дэлгэрч буй мэт будалтууд”

Хумсанд өөрийн гэсэн усан будагтай эффект үүсгэдэг гелүүд бий. Энэхүү техник нь аура хумс, марбл эффект эсвэл зөөлөн цэцгийн хээ үүсгэхэд төгс тохирно. Өнгө эсвэл давхарлалтаа өөрчилснөөр хязгааргүй боломжуудыг санал болгодог байна.

“Зөөлөн өнгүүд”

Зөөлөн шаргал, зөөлөн ягаан зэрэг өнгүүд хэзээд классик байдлаа алдалгүй тренд байсаар ирсэн. Ямар ч үед төгс зохицох энэ өнгийг туршаад үзээрэй.

“Абстракт буюу хийсвэр хээ”

Тод, урлагийн, абстракт хээ нь хөгжилтэй бөгөөд ямар ч төрхтэй хослуулж, маш олон янзаар өөрчлөх боломжтой. Абстракт хээ нь хувь хүний онцлог, бүтээлч байдлыг дэмжиж, эрх чөлөөгөөр хангаж чаддаг.

“Нарийн металл чимэглэл”

Гялалзсан шугам нь маникюрыг даруй сайжруулж чадна, ялангуяа зөөлөн гүйцэтгэлтэй бол. Тэдгээр нь бусад чиг хандлагатай, жишээлбэл минимал хумстай эсвэл тод өнгийн будалттай амархан зохицдог бөгөөд хязгааргүй олон янзаар ашиглаж болох боломжийг бүрдүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.138.120
zzz\47.129.159.60
Bugd 2024 onii trenduud bn da