Та өмнө нь нян, бактери, микроб, вирусийн тухай сонсож байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл тэдгээрийн ялгаа, ашиг тус ба хор хөнөөлийн талаар та хэр сайн мэдэх вэ? Хэрэв энэ талаар цэгцтэй ойлголттой болохыг хүсэж байвал дараах мэдээллийг уншаарай.
Микроб бол энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүд бөгөөд дэлхий ертөнц, хүрээлэн буй орчин, амьд биетийг микробгүйгээр төсөөлөх аргагүй юм. Учир нь микроб агаар, ус, хөрс гээд хаа сайгүй оршдог бөгөөд хүн, амьтан, ургамал гэх мэт амьд биеийг бүрдүүлэхэд ч оролцдог аж.
Микробыг ерөнхийд нь:
Бактери (нян)
Вирус
Мөөгөнцөр
Протозоа буюу нэг эст бичил биетэн гэж дөрөв ангилна.
Зарим бактери, вирус хүний биед нэвтэрч өвчлөл үүсгэдэг бол зарим ашигтай бактери дархлааг дэмжих, ходоод гэдэсний хэвийн бичил орчинг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
Тэгвэл бидний өдөр тутмын амьдралд элбэг тохиолддог бактери (нян) болон вирус нь юугаараа ялгаатай вэ?
БАКТЕРИ (НЯН) | ВИРУС |
ЯЛГАА 1: Бактери хэмжээний хувьд вирусээс том боловч бактери, вирусийн аль алиныг энгийн нүдээр харах боломжгүй. | |
![]() Бактери нь амьд биетийн бий болгосон шим бодисоор хооллодог, бие даан үржих чадвартай нэг эст, нүүдэллэдэг амьд биет юм. Бактери нь тодорхой хэлбэр дүрстэй, өсөж үржих, удамшиж хувьсах чадвартай бөгөөд бактерийн эс нь 0,3-5 мкм хэмжээтэй аж. Бактери нь вирусээс 10-100 дахин том хэмжээтэй байдаг. ![]() Вирус нь бие даан үржих чадваргүй бөгөөд зөвхөн өөрийг нь тээж буй махбодийн эсийн тусламжтайгаар үрждэг аж. Өөрөөр хэлбэл, вирус нь бактери шиг шим бодисоор хооллодоггүй бөгөөд үржихдээ эхлээд тухайн тээгч махбодийн эсийн гадаргууд бэхлэгддэг аж. Ингэхдээ хаа таарсан эсэнд очиж наалддаггүй ба өөрийн онцлогоос хамаарч зөвхөн тодорхой эсүүдэд бэхлэгддэг гэжээ. Тухайлбал, томууны вирус нь салст бүрхүүл, хомхойны вирус мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг. Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эс рүү оруулж, улмаарэзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилдөг. | |
ЯЛГАА 2: Бактери бие даан үржих чадвартай бол вирус амьд биетэд нэвтэрч байж үржих боломж бүрддэг. | |
![]() Бактери нь амьд биетийн дотор эсвэл гадаад орчинд хуваагдах замаар бие даан үржих чадвартай, өөрийн гэсэн бодисын солилцоотой байдаг. Бактери эзэн эсийг зөвхөн хооллож, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Мөн тухайн амьд организмыг өвчлөлд хүргэх эрсдэлтэй. ![]() Вирус бие даан үржих чадваргүй тулаливаа амьд биетийн эсэд нэвтэрч байж үржих нөхцөл бүрдэнэ. Ингэхдээ эзэн эсийн үйл ажиллагааг өөртөө тохируулан өөрчилж, тээгч амьтныг өвчлөлд хүргэх аюултай байдаг. | |
ЯЛГАА 3: Бактери болон вирус нь өөр өөр төрлийн өвчнийг үүсгэнэ. | |
Бактерийн гаралтай халдваруудад: Хижиг, гэдэсний ихэнх халдвар, тарваган тахал, булчин задрах тахал, уяман, тэмбүү, заг хүйтэн, идээт халдвар, боом, сахуу, татран багтдаг. | Вирусээр үүсгэгддэг түгээмэл халдваруудад: Томуу, хомхой, ДОХ, улаанбурхан, гахайн хавдар, гепатит B,C, элэгний А вирус зэрэг багтана. Сүүлийн үед тархаад буюу Covid-19 нь мөн адил вирусийн гаралтай халдварт өвчин юм. |
ЯЛГАА 4: Бактери ба вирусийн гадаад орчинд тэсч үлдэх хугацаа харилцан адилгүй | |
Бактери нь янз бүрийн нөхцөлд тэр дундаа, хэт хүйтэн, халуун, цацраг идэвхт бодисоор хордсон орчинд ч амьд гарах чадвартай байдаг. Гэхдээ орчны хэм, чийгшил, ямар төрлийн бактери вэ гэдгээс хамаарч гадаад орчинд амьдрах чадвар нь хэдэн цагаас хэдэн долоо хоногийн хооронд байна. | Вирус нь бактеритай харьцуулахад гадаад орчинд тэсэж үлдэх чадвар сул байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд шинээр гарч буй вирусүүд мутацид орох, гадаад орчинд амьд гарах чадвар нь сайжирсаар байгаа юм. Тухайлбал, коронавирус нь орчин, нөхцөлөөс хамаарч гадаргуун дээр хэдэн цагаас хэдэн хоногийн хооронд орших боломжтой гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Гэхдээ гараа тогтмол угааж, бохирдсон гадаргууг зориулалтын ариутгалын бодисоор арчиж, халдваргүйжүүлсэн тохиолдолд гадаад орчинд буй вирусийг устгах боломжтой юм. |
ЯЛГАА 5: Вирусийн гаралтай өвчнийг антибиотикоор эмчлэх боломжгүй | |
![]() Бактери болон вирус хэрхэн халдварладаг вэ?
|