UBLife Logo
Боловсрол

“Билигт гүүш” шагналд өрсөлдөх орчуулгын бүтээлийг хүлээн авч байна

Ub.life
Ub.life
“Билигт гүүш” шагналд өрсөлдөх орчуулгын бүтээлийг хүлээн авч байна

Дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд Монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шагналыг 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа олгож байхаар болсон билээ. Нэг удаа олгох шагналын сангийн хэмжээ нь 5 сая төгрөг, дурсгалын цом байх юм.

“Билигт гүүш” шагналын журмын дагуу 2017 оны тавдугаар сарын 1-ээс 2019 оны тавдугаар сарын 1-ний хооронд хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон уран зохиолын орчуулгын бие даасан ном бүтээл байна. Уралдаанд нэр дэвших номыг энэ сарын 20-ноос зургаадугаар сарын 15-ны дотор хүлээн авна.

Шалгаруулалтад оролцох бүтээл тус бүрээс 2 хувь, орчуулагчийн товч намтар болон бүтээлийн товч танилцуулгын хамт Соёл Яруу Найргийн Академид ирүүлнэ. Ирүүлсэн номыг гар дамжуулан уншиж ашиглаж, мөн сангийн архивт хадгалах тул буцаан олгохгүй болохыг анхаарна уу? Мөн орчуулагчийн товч намтар, бүтээлийн танилцуулгыг macpacademy@gmail.com гэсэн цахим  хаягаар файлаар илгээнэ үү.

Шилдэг орчуулгын “Билигт гүүш” шагналтнаар Ц.Гомбосүрэн, Б.Магсаржав нар тодорч, Д.Болдбаатар, Ж.Нэргүй, Жаргалсайхан, О.Чинбаяр нар шилдэг орчуулагчийн шагнал хүртэж байжээ.

ГЭНДЭНДАРАМ САН

Холбогдох утас: 331208, 9929-6481, 8881-6482

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.