“Олон улсын эх хэлний өдөр”-ийг өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж байна. “Эх хэлний өдөр”-ийг анх 1999 онд НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-аас зарлаж байжээ.
Эх хэл, соёлын олон янз байдал болон олон хэлний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй аж. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн байна. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. Улмаар 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна.
1. Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?”
2. Д.Нацагдорж “Миний нутаг”
3. Б.Ренчин “Монгол хэл”
4. Р.Чойном “Монгол”
5. О.Дашбалбар “Эх орон”
6. Д.Пүрэвдорж “Тусгаар тогтнол”
7. Б.Лхагвасүрэн “Боржигоны бор тал”
8. П.Бадарч “Есөн эрдэнийн орон”
9. Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан”