UBLife Logo
Бусад

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Жазз үдэшлэг, симфони оркестр, сэтгэл зүй

Ub.life
Ub.life
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Жазз үдэшлэг, симфони оркестр, сэтгэл зүй

Бүрхэг, бороотой, сэтгэл татам долоо хоногт та юу хийх гэж байна даа? 

Энэ долоо хоногт болох эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн эвентүүдийг бид багцлан хүргэж байна. 

ХӨГЖИМ

Bluescoopers

Хэзээ: 5.8-5.13

Хаана: Fat Cat Jazz Club

Жазз хөгжмийн өвөрмөц хослолоороо хөгжим сонирхогчдыг "дурлуулаад" буй Bluescoopers хамтлаг 6 жилийн ойгоо угтан долоо хоногийн турш гайхалтай тоглолтыг хүргэж байна шүү. Тэдний төрсөн өдрөөр жазз үдшийг мартагдашгүй өнгөрүүлээрэй. 

ORCHESTRA NIGHT

Хэзээ: 5.13,14

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Симфони Оркестрын сүр хүч, гайхамшигт, тансаг мэдрэмжийг мэдрэхэд бэлэн үү? Дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн алдартай бүтээлүүдийг эх орныхоо тайзнаа хүлээн аваарай~~~

ЖҮЖИГ

У.Шекспир "Ромео, Жульетта"

Хаана: Улсын Драмын Эрдмийн театр

Хэзээ: 5.11-5.14

Хайр сэтгэлийг урлагт илэрхийлсэн төгс бүтээл хэмээгддэг алдарт жүжиг танд хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлж, уй гунигтай боловч эмзэг уярам хайрын мэдрэмжийг амтлуулах болно. 

ЭВЕНТ

Амьдрахуй

Хэзээ: 5.13

Хаана: Богд уул

Ойн цоорхойд моддын дунд кино үзэж, гитар тоглон тухлан суух уу? Зуныг угтаж залуус нэг дор цуглахнээ. Их хотын стрессээс түр ч гэсэн холдох таатай боломж шүү. 

Сэтгэл зүйн нээлттэй өдөрлөг

Хаана: "Volunteer Hub" Этүгэн сургуулийн хичээлийн дөрөвдүгээр байр B1 давхар

Хэзээ: 5.12 

Тус өдөрлөгөөр та сэтгэлзүйн тест судалгаанд хамрагдахын сацуу сэтгэлзүйн зөвлөгөөний талаар мэдээлэл авах боломжтой юм. Мөн сонирхолтой сургалтад хамрагдаж, сэтгэлзүйн талаарх шинэ содон ном товхимлуудтай танилцах болно.

Европын өдөрлөг 2023

Хэзээ: 5.14

Хаана: Сүхбаатарын талбай

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролтой холбоотой сонирхолтой мэдээллийг та нэг дороос авах боломжтой юм.

Tomyo Talk 2023

Хэзээ: 5.13

Хаана: UG arena

Амралтын нэг өдрийг оюундаа хөрөнгө оруулалт хийж өнгөрүүлээрэй. Таныг маш гоё илтгэлүүд, сонирхолтой энтертайнмент үзүүлбэрүүд, зогсолтгүй үргэлжлэх гэнэтийн бэлгүүд хүлээж байх болно.

Үүрд чинийх...

Дашрамд дурдахад, UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг "Poetry Night" эвентийн дараагийн үдэш тавдугаар сарын 15-ны даваа гарагт болох гэж байгаа шүү   

Та өөрийн бичсэн, өөр хэн нэгнээс авсан, маш удаан хадгалж буй ямар ч сэдвээр хамаагүй захидлаа энэ үдэш унших боломжтой. Хайрын, найз нөхдийн, аав ээжийн гээд нандин захидлаа хуваалцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.