Фэйсбүүк компани Clubhouse, Spotify зэрэг платформуудтай өрсөлдөх зорилгоор аудио төрлийн контенттой холбоотой шинэчлэлүүдийг нэвтрүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд зургаадугаар сарын 22-оос эхлэн фэйсбүүк дээр подкаст байрлуулж эхлэхээр болжээ. Ингэснээр контент бүтээгчид подкастынхаа RSS фийдийг фэйсбүүк хуудастайгаа холбох боломжтой болж, шинэ дугаарууд автоматаар фэйсбүүкийн пост хэлбэрээр нийтлэгддэг болох аж. Мөн подкастаас 1 минут хүртэлх хэсгийг фэйсбүүк дээр тоглуулж болох гэнэ.
Цаашлаад Фэйсбүүк Podcasts гэсэн цэстэй болох төдийгүй Podnews хэмээх аудио контент тоглуулагчтай болно гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ.
Үүнээс гадна тус компани Soundbites нэртэй шинэ бүтээгдэхүүн гаргасан бөгөөд ойрын саруудад багтаж фэйсбүүк болон мессенжерт нэвтэрнэ гэж блог мэдэгдэлдээ дурджээ. Энэ нь Clubhouse платформын нэгэн адил өрөө үүсгэн хоорондоо ярилцах талбар юм.
Эх сурвалж: The Verge