UBLife Logo
Боловсрол

IELTS шалгалтанд бэлтгэх 5 ҮНЭГҮЙ цахим сургалт

Г.Сүрэн
Г.Сүрэн
IELTS шалгалтанд бэлтгэх 5 ҮНЭГҮЙ цахим сургалт

Харилцааны гол хэл нь англи хэл дээр суурилсан улс орнуудад суралцах, албан ёсны ажил хөдөлмөр эрхлэхэд IELTS буюу англи хэлний төвшин тогтоох шалгалтыг өгдөг. Тус шалгалтын системийн эрхийг Кэмбрижийн Их Сургууль, Британийн Зөвлөл, Австралийн Олон Улсын Хөгжлийн Хөтөлбөр хамтран эзэмшдэг. Уг шалгалтыг 140 гаруй улс оронд авч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл та яг одоо гэрээсээ ч гаралгүй, тус шалгалтанд бэлтгэх цахим сургалтуудад үнэ төлбөргүй сурч болох нь. 

1.  Британийн Зөвлөл - IELTS шалгалтыг танин мэдэх нь 

Британийн Зөвлөлөөс тогтмол явуулдаг сургалт. 3 долоо хоногийн хугацаанд шалгалтын яриа, бичиг, уншлага, сонсгол гэсэн 4 хэсэгт нарийвчилсан мэдлэг ойлголттой болно. Шалгалтын ерөнхий бүтэц, хэсэг тус бүрийн формат, шалгалтын үеэр мэдвэл зохих зүйлс гэх мэт бүтэцтэй. Загвар шалгалтуудаас цахимаар өгөөд, хариугаа авч болно. 

Холбоос: https://takeielts.britishcouncil.org/take-ielts/prepare/courses/free-online-course  

2. Британийн Зөвлөл - IELTS-д хүрэх арга зам 

Тус цахим сайтад IELTS шалгалттай холбоотой өөр олон сургалт бийгээс энэ сургалт нь хамгийн алдартай. Хэсэг тус бүрт цаг гарган бие даан бэлтгэхэд тань хамгийн тохиромжтой. Загвар видео бичлэгүүд, сургагч багшийн зөвлөгөөний булан, өөрийн шалгалтын үр дүн, үйл явцаа хөтлөх хэсэг гээд шалгалтын тухай маш их мэдээлэл бий. 

Холбоос: https://takeielts.britishcouncil.org/take-ielts/prepare/courses/road-ielts 

Бусад сургалтууд: https://learnenglish.britishcouncil.org 

3. Magoosh - IELTS шалгалтанд бэлтгэх нь 

Цахим хэлний сургалтуудаас хамгийн их хандалттай сайт. Англи хэлний тухай блог бичвэрүүд, видео зааваруудтай. Нийт 125 гаруй хичээлтэй уг сургалтын давуу тал нь IELTS шалгалтанд зориулан 1 сар, 3 сар, 6 сар гэхчлэн өөрт тохирсон хуваарийн дагуу сурах боломжтой. 

Холбоос: https://ielts.magoosh.com

4. Udemy - IELTS Band 7+ шалгалтын бүрэн сургалт

10 гаруй жилийн турш уг сургалтыг явуулсаар иржээ. Шалгалтанд бэлтгэхэд зориулсан 15 нийтлэл бүхий 36 цагийн видео заавартай, 32 нэмэлт эх сурвалж, даалгавартай сургалт. Үнэ төлбөргүй сурч, нэмэлт төлбөр төлөөд гэрчилгээ авч болно.

Холбоос: https://www.udemy.com/ielts-band-7-preparation-course

5. Edx - IELTS шалгалтын бэлтгэл сургалт

Квинсландын Их Сургуулийн хэлний багш нарын бэлтгэдэг сургалт. Үнэ төлбөргүй бүх хичээлийг үзэж судлах боломжтой. 80 гаруй цагийн материал, бичлэгүүдтэй. Англи хэлний 4 чадварыг тус бүр тусгайлан үзэх болно. Тусгай хугацаатай хичээллэдэг бөгөөд хамгийн сүүлийн хичээл өнөөдөр /2021.01.27/ нээгдсэн байна.

Холбоос: https://www.edx.org/course/ielts-academic-test-preparation

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.