UBLife Logo
Newsfeed

Ж.К.Роулингээс Силвия Плат хүртэл: Тэд зохиолоо хэрхэн төлөвлөдөг вэ?

Ж.К.Роулингээс Силвия Плат хүртэл: Тэд зохиолоо хэрхэн төлөвлөдөг вэ?

Том хэмжээний хүүрнэл зохиол бичих, цуврал романууд туурвихад зохиолын төлөвлөгөө хэрэгтэй болдог нь мэдээж. Зохиолчдын бичих арга барилаас шалтгаалан зарим нь ямар ч төлөвлөгөөгүй бичдэг бол зарим нь маш нарийн төлөвлөгөөн дээр суурилдаг. Тэгвэл алдартай зохиолчид зохиолоо хэрхэн төлөвлөдгийг харцгаая.


1. Жэймс Салтерын “Гэрлийн жилийн дүрслэл” зохиолын гар бичмэл төлөвлөгөө. Тэрбээр энэ зохиолоо Америкийн нисэх хүчинд алба хааж байхдаа бичжээ. Уг төлөвлөгөөнд  бүлгүүдийн үйл явдлыг маш товчхон гаргажээ.

2. “Харри Поттер” шиг урт зохиолыг төлөвлөгөөгүй бичихэд хэцүү. Тиймээс ч Ж.К.Роулинг зохиолын хэсгийг маш дэлгэрэнгүй төлөвлөсөн хүснэгт гарган ажиллаж байлаа.

3.Силвия Платын алдарт “The Bell Jar” зохиолын төлөвлөгөө. Энэхүү бүтээлээ гаргасны дараа сэтгэл санааны гүн хямралд орсон гэдэг. Эндээс харвал хэдэн хуудас болохыг хүртэл төлөвлөжээ.

4. Их зохиолч Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн төлөвлөгөө. Тэрбээр дөрвөн улиралд ямар ямар түлхүүр үг оруулахаа төлөвлөжээ.

5. Женнифер Эгансын шинжлэх ухааны уран зөгнөлт “Хар хайрцаг” өгүүллэгийн төлөвлөгөө. Маш цэгцтэй бичсэн ч бичгийн хэвийг уншихад төвөгтэй. 

6. Норман Майлерын “Харлотын сүнс” кино зохиолын төлөвлөгөө. Цаг хугацаа, газар орныг нэгтгэсэн хүснэгтэд жагсаасан нь найруулагчид маш их тус болсон гэдэг.

7. Гэй Талесе 1996 онд Франк Синатрагийн тухай хөрөг бичиж Esquire сэтгүүлд нийтлүүлэхдээ энэхүү төлөвлөгөөг бичиж байжээ.

8. Хэнри Миллерын 'Tropic of Capricorn' намтарчилсан романы төлөвлөгөө. 1920-иод онд Нью-Йорк хотноо амьдарч байхдаа бичжээ.

9. Уильям Фолкнерын “Үлгэр” романы төлөвлөгөө. Тэрбээр байрныхаа ханан дээр төлөвлөгөөгөө бичсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.