Хэнтий аймгийн Биндэр суманд морин уралдаан болж хүүхэд осгож, бэртэж гэмтсэн үйл явдал болоогүйг Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд "Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг “Мөнцөг” уулын бэлд оршин суудаг А нь /7 настай, эрэгтэй/ 2019 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед гэрийнхээ ойролцоо мотоцикл нь эвдэрч зогссон ахыгаа тосохоор гар чийдэн барьж очих үед хоёр гар нь хүйтэнд хайрагджээ. Маргааш нь буюу 02 дугаар сарын 06-нд эмнэлгийн тусламж авч, боолт хийлгэсэн байна.
Эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлж, хариуцлагаа дээшлүүлэн, болзошгүй эрсдлээс хүүхдээ хамгаална уу!" гэжээ.
