“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч танд хүргэж байна.
Италийн нэрт марк “Liu Jo” өөрийн хил хязгаараа дахин нэг улсаар тэлж Улаанбаатарт дэлгүүрээ нээгээд сар гаруйхны хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэд монгол хэрэглэгчдэд дахин нэг өөр загвар, өөр соёл, өөр агуулгыг түгээх нь дамжиггүй. Энэ хэрээр барууны хувцас загварын трэндүүд Улаанбаатарынханд улам бүр ойртож байгааг илтгэж байна.“Liu Jo”-ийн ДНК бол эмэгтэй хувь хүн бүрийн дотоод ертөнц, түүний тусгал. Ах дүү Марко, Ваннис нар брэндээ 1995 онд байгуулахдаа жийнсэн цуглуулгаа танилцуулан, эмэгтэй төрөл бүрийн хувцас урлажээ. Төдөлгүй тэд охин компаниудаа байгуулж, эрэгтэй хувцасны зах зээл рүү ч орсон. Ийнхүү 2019 онд “Liu Jo” Ази номхон далайн орнуудад дэлгүүрээ нээж, энэ үеэс цүнх, гоёл чимэглэлийн нэрийн бүтээгдэхүүнээрээ олныг гайхшруулж эхэлсэн билээ. Хамгийн сүүлд тэд хэштаг сорилуудаар дамжуулан хэрэглэгчийн үзэл санааны аяныг өрнүүлсний дотор #StrongTogether нь эмэгтэйчүүдийн дуу хоолой, #BetterTogether нь байгаль орчинд ээлтэй байдал зэргийг уриалсан нь бий.Монгол хэрэглэгчдэд тус брэндийг хүргэх боломжийг “БИ ТИ ЭФ” ХХК бий болгоод буй. Яагаад “Liu Jo”-г сонгосон шалтгааны талаар компанийн гүйцэтгэх захирал О.Ганцэцэгээс асуухад: “Liu Jo” нь эмэгтэй хувцасны зах зээлд шинэлэг загварууд, эрч хүчтэй маркетингийн хандлагаар хэдийн танигдсан брэнд. Брэндийн загварууд үргэлжийн залуу харагдахыг хүссэн эмэгтэй хүн бүрд зориулсан загваруудыг бүтээдэг нь “Liu Jo”-г сонгосон чухал шалтгааны нэг болсон. Түүнчлэн хамгийн чухал концепц болох эмэгтэй хүн бүрийн дотор орших эмэгтэйлэг байдал, байгалийн гоо үзэсгэлэнг тодотгох зарчмыг Монгол бүсгүйчүүддээ хүргэе гэж зорьсон юм. “БИ ТИ ЭФ” компани сүүлийн 13 жилийн турш албан ёсны эрхтэйгээр 14 брэндийг Монголдоо оруулж ирээд байна. “Liu Jo” брэнд бидний 14 дэх төсөл найм дахь дэлгүүр болсноороо нэр төрийн хэрэг болж байна” хэмээсэн юм.Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт брэндийн дэлгүүр нээгдсэний дараахан “Liu Jo”-ийн талаар таньж мэдэхээр улам хорхойсч, тэр бүү хэл үүсгэн байгуулагчдын нэг, ноён Марко Марчитай ярилцах ховор завшаан надад олдсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.-Liu Jo брэнд Италийн сүлжмэл бүтээгдэхүүний дүүрэг Капригаас гаралтай. Харин өнөө цагийн үйлчлүүлэгч, харилцагчдадаа ямар зорилго, хараа тавьж ажиллаж байгаа талаараа хуваалцаач?Үйлчлүүлэгчдийн харилцаа холбоо бол Liu Jo-гийн өнөөдрийн дэлхийн тавцан дахь тулгуур хүчин зүйл. Бид оргинал чанар, итгэмжит байдлаараа холбоо тогтоож тэр нь анх байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл хадгалагдан ирсэн. Бидний цуглуулгууддаа тээж ирсэн үнэт чанар энэ. Бидний зорилт хэзээнээсээ олон төрлийн хэрэглэгч байсан. Тэр нь бүр бидний оршин байгаагийн нэгэн хүч ч гэж хэлж болно. Олон янзын зан чанар, амтлах мэдрэмж, ялгамж чанартай эмэгтэй үйлчлүүлэгчтэй ажиллах нь брэндийн ДНК юм. Дэлгүүрүүд маань тухайн улс орон дахь брэндийн “гэр”. Энэ нь хэрэглэгч, брэнд бий болох хоёрын уулзвар болдог бол цахим дэлгүүр маань брэндийг сонирхсон хэрэглэгчид, ялангуяа шинэ залуу үеийнхэнтэй холбоо тогтоох ухаалаг боломж, брэнд илэрхийллийн өөр нэгэн чухал платформ болно. Liu Jo нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд дэмжлэг болж, давтагдашгүй мөн чанарыг илэрхийлэх нэгэн зүйл болдог гэсэн ерөнхий ойлголт бий. Миний бодлоор энэ үнэт зүйл биднийг ирээдүйд ч өөр, онцгой болгосоор байна байх.-Бүтээлч агуулга хийгээд стилийн хувьд Liu Jo брэнд ямар хүүрнэл, түүхийг өгүүлэхийг зорьж ажиллаж байна вэ? Яагаад?Бидний цуглуулга бүр бүсгүй хүн бүрийн төрөлх эмэгтэйлэг чанарыг тодотгохын тулд бүтээгдсэн. Бидний ажлууд улирлын чанартай. Мөн мэдээжийн хэрэг орчин үеийн, шинэчлэн сайжруулсан, ямар ч эмэгтэй өөрийнхөөрөө хэр нь дэгжин байх онцлог кодыг үргэлж шингээдэг. Энд, Капри дахь төв оффист миний удирдаж ажилладаг бүтээлч, загварын алба бол брэндийн цохилох зүрх гэж хэлж болно. Бидний үнэт зүйл, ялгагдах чанарууд чамбай судалгаа, аяллууд, Ази, Америкийн загварын томоохон төв болсон хотуудын нөлөөлөл зэргээс урган гардаг. Сүүлийн хэдэн улирал бид 70, 80-аад оны стилиэс “зээлж”, түүнийгээ илүү ухаалаг, хүчирхэг байдлаар гаргаж тавьсан. Жийнс бол одоо ч брэндийн голлох хувцас хэвээр байгаа нь сайхь материалын хувьсах чадвар, цаг бус шинж, бидний эмэгтэй хүнийг харж буй өнцөгтэй зохицдог.-Брэндийг эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнд голлон төвлөрдөгийг ойлголоо. Загварын салбар улам бүр хүйсгүй болж байна. Та бүхний өнцөг үүн дээр хэрхэн хандаж байна вэ?Эмэгтэйлэг байдал гэдэг нэг биш нэжгээд чанарын тухай ойлголт. Ямар ч эмэгтэй хүн өөрийнх нь тусгал болсон, эсвэл өөрт нь төгс зохицох тийм төсөөлөл итгэлээр хувцасаа өмсөхөд хамгийн таатай байдаг. Эмэгтэйлэг гэхээр нэгэн хэвшмэл ойлголтыг хүмүүс бодох гээд байдаг талтай учраас бид бүсгүй хүн бүрийн онцгой байдлыг харуулна гэснээрээ өргөн ойлголтыг хэлэх гээд байгаа юм.Орчин цагийн эмэгтэйчүүдийг огт өөр нүдээр харж бишрэх энэ шинэ ертөнцөд зориулан бүтээсэн манай коллекцуудад өндөр зэрэглэлийн, гараар урласан эрэгтэй хувцасны элементүүд маш мэдрэмжтэйгээр шигтгэгдсэн байдаг нь ч санамсаргүй хэрэг биш.-Ази үйлчлүүлэгчдийнхээ тухай бидэнд яриач? Тэд юунд дурлаж байна вэ?Liu Jo-ийн хэлээд байгаа итали загвар гэдэг нь материалын сонголт, деталь, шингээсэн санаануудыг хэлээд байгаа юм. Үүгээрээ ч алдартай. Миний бодлоор энэ нь дизайны тухай төдийлөн хэлээгүй, харин үнэ цэнээ, хадгалсан хэр нь түүнийгээ одоогийн нөхцөлтэй уялдуулсан асар тодорхой хандлагыг хэлнэ. Liu Jo өөрөө Италийн хамгийн алдартай, үнэ цэнтэй текстилийн нутагт бий болж хөгжсөн. Тийм ч болохоор Ази үйлчлүүлэгчид маань материал болон дизайны энэ ололтод төвлөрч, эрэлхийлж ирдэг.-Liu Jo-ийн байгальд ээлтэй байдлаас гурвыг бидэнд дурдвал?1. Хээнцэр хийгээд байгальд ээлтэй байдал.Бидний анхны байгальд ээлтэй бүтээгдэхүүн “Liu Jo илүү сайн жийнс” нь өмнөх ижил төрлийн ажлуудтай харьцуулшгүй сайхан суулттай, эрчим хүчийг хэмнэсэн, үйлдвэрийн явцад ус болон химийн зарцуулалтыг багасгаж чадсан инновац төсөл болсон. Үүний үр дүнд Liu Jo жийнс нь өөрийн хамгийн хүчирхэг, хүндлэл хүлээсэн дүр төрхөө бий болгов. Дараагийн улирлаас эхэлж бид энэ төрлийн нэр төрлөө нэмж судалгаа, инновацийн талаа илүү нарийсгахаар ажиллаж байна.2. Аз туршсан аялал, алсдаа урт хугацаандаа өмсөх төлөв төрхийг эрэлхийлж байна.Дэлхийн цаг уурын нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчлөх зорилгоор #BetterTogether аяныг хэдэн сарын өмнө бид эхлүүлсэн. Үүний боловсруулалт, дүрэм журмууд нэг дор шийдэгдчихгүйг бид мэдээд, аажим аажмаар ажилчид, үйлчлүүлэгчдэдээ таниулах аргачлалаар хандсан. Өдөр хоног өнгөрөх тусам бид зөвхөн хамтын хүчээр өөрчлөлтийг бий болгох тухай өөрсдийн тунхагтаа тусгасан.3. Өөрийн байгууллага, дэлгүүрт байгаль орчинтой холбоотой арга хэмжээ авч, хуванцараас алгуур татгалзах.Манай төв оффис хуванцарын хэрэглээнээс татгалзаад багагүй хугацаа өнгөрчээ. Үүнчлэн өөрсдийн дэлгүүрүүддээ бид сүлжмэл торыг хэрэглэж, түүнийгээ дахин боловсруулалтад оруулдаг. Үйлдвэрлэлд мод ашигласан, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг гэрчилгээжүүлдэг FSC олон улсын байгууллагаас нийлүүлдэг цаасан торыг хэрэглэж байна. Үр дүнд нь жил бүр нэг сая тор гаргаж, тэр нь 100 хувь байгальд ээлтэй 370 км “аварга могой”-г бүтээж байна.