UBLife Logo
Кино

Нетфликсийн шинэ кино "Rotten Tomatoes"-ийн ховорхон "0" үнэлгээг авлаа

Нетфликсийн шинэ кино "Rotten Tomatoes"-ийн ховорхон "0" үнэлгээг авлаа

"Netflix" сүүлийн үед эрчийг улам авч, одоо хүн болгон шахуу эндээс кино үздэг болоод байна. Тэдний гаргасан шинэ кинонууд ар араасаа амжилт дагуулсаар байсан ч энэ кино бол үгүй. "The Last Days of American Crime" гэх тус бүтээл "0" үнэлгээ авсан юм.

2018 онд гарсан "London Fields" гэх кино "0" үнэлгээ авснаас хойш ийм явдал болоогүй билээ. Рик Ремендер, Грег Точинигийн 2009 онд гаргасан номоос сэдэвлэж, "Taken"-ий найруулагч найруулсан энэхүү хулгай дээрмийн тухай өгүүлэх кино тэр чигтээ муу үнэлгээ авсан юм.

Тус кино 6 сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд 2 цаг 29 минут үргэлжилдэг. Хэрэв боломж өгөөд үзье, яагаад ийм муу үнэлгээ авсан юм бол гэж бодож байвал Нетфлих дээр байгаа шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.