Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олон ажил зэрэг амжуулах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй


Орчин үеийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг олон зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг, богино хугацаанд ихийг амжуулахыг шаардаж байна. Тиймдээ ч multitasking буюу олон ажлыг зэрэг хийх чадварыг хөгжүүлэх тухай ярьдаг болсон. Гэвч энэ нь үнэхээр үр ашигтай байж, бүтээмжийг дээшлүүлдэг эсэх дээр судлаачид өөр өөр байр суурьтай байна. 

Хүмүүс multitasking чадвараа хөгжүүлэхийг хичээдэг ч үнэн хэрэгтээ нийт хүн амын ердөө хоёр хувь нь л алдаа гаргахгүйгээр нэг дор хоёр ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг гэх судалгааны үр дүн гарчээ. Тиймээс богино хугацаанд олон ажлыг сольж гүйцэтгэхийг нэг дор олон ажил амжуулахтай хольж ойлгож болохгүй юм. 

Судлаачдын тайлбарлаж буйгаар хүний анхаарал байнга сарниж байдаг учраас нэг зүйлд удаан төвлөрөхөөс илүүтэй олон зүйл рүү үсчиж, хийж буй зүйлсээ солих хандлагатай байдаг гэжээ. 

"Та олон даалгавар дээр зэрэг ажиллахаар зорьж байгаа бол тэр хэмжээгээр анхаарал тань сарнина гэсэн үг юм. Гагцхүү автоматжуулсан даалгавар гүйцэтгэж байгаа тохиолдолд л multitasking боломжтой бөгөөд үр дүнтэй байдаг. Тухайлбал, хувцас индүүдэх гэх мэт бодох шаардлагагүйгээр гүйцэтгэдэг ажил хийж байгаа бол хажууд нь анхаарал шаардсан өөр нэг зүйл хийж болох юм" хэмээн сэтгэл судлаач, доктор Бекки Спелман тайлбарлажээ.

Судалгаанаас харахад олон даалгаврын хооронд шилжих нь бүтээмжийг 40 хувиар бууруулдаг байна.

Үүнээс гадна нэг дор олон ажил зэрэг амжуулах гэж хичээх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд халтай аж. Хүмүүс өөр өөр даалгавар (том жижгээс үл хамаарч) гүйцэтгэсэн өдрийн эцэст маш их ядардаг нь үүнтэй холбоотой гэнэ. Тархи нэг даалгавраас нөгөө рүү шилжихдээ маш их энерги зарцуулдаг учраас хүчилтөрөгчтэй глюкозын хэрэглээ нэмэгддэг байна. 

Ийм байдлаар удаан ажиллавал стресс нэмэгдэж, сэтгэл гутрал, нийгмийн түгшүүрт өртөх эрсдэл нэмэгдэж, урт хугацаандаа ой санамжтай холбоотой өвчин, эмгэг тусах магадлалтай гэдгийг судлаачид анхааруулжээ. 


Холбоотой мэдээлэл: АНХААРЛАА хэрхэн буцааж авчирах вэ?

Анхаарал төвлөрлөө сайжруулах 10 энгийн алхам

Паркинсоны хууль: Хүмүүс яагаад аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдэг вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.