Он цаг хөврөн одож дуу хөгжим, урлаг уран сайхан бүгд хувьсан өөрчлөгдөж буй... Гэлээ ч гэсэн хэзээ ч хувиршгүй нандин зүйлс гэж бий. Шүлэг аязаас эхлээд хэзээд ч сэтгэлд хоногших монгол дуунуудаар хамтдаа аялцгаая.
1. Б.Бадрууган - Хонин цагаан үүл
Хонин цагаан үүл нь ээ хөХувирч сэрээд нүүлээ дээ хө нүлээ дээХонгор жаалхан чамтайгаа би ай хөХанилахын заяа ч дутлаа даа хөХонгор жаалхан чамтайгаа би ай хөХанилахын заяа ч дутлаа даа хө...
Анх сонсоход энгийн нэг дуу юм шиг хэр нь сонсох тусам сэтгэл шимшрүүлдэг дуу.
2. П.Адарсүрэн - Мөрөөдлийн дуу
...Сэвшээ зөөлөн салхи чиСэлүүн талаар аялахдааСэтгэлт хонгор түүнд миньСэтгэлийн үгийг минь шивнээрэй...
Саргүй шөнийн сувдан шүүдрийгШимсэн цэцэгс сэрүүн байнаСэтгэлтэй чамдаа хэлсэн үгийгСэрүүн цэцэгс сонссон болов уу...
4. Н. Төмөрхуяг- Ухаарч амьдрах хорвоо
...Бууж мордохдоо буурал аав миньИнээж явдгийн учрыг олъё дооДуулж суухдаа буянтай ээжий миньУйлж байдгийн ухааныг таний даа...
Хуучны дуунуудын шүлэг нь хүртэл ухаарлаар дүүрэн байж дээ.
...Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлжХүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэнДэлхий ээж тандаа бид хайртайДэлхий ээж тандаа хайртай болохоорДэлхий ээж та мөнх настай...
6. Б.Бадрууган- Гэрлэж амжаагүй явна
...Харах тусам нүдэнд өөриймсөөдХайрлах тусам зүрхэнд хоногшиноХайртай болжээ чамдаа биХанийн жаргал хайрлаач наддаа...
...Нэмэн нэмэн дүүрэх шинийн саранНэг л зөөлхөн дээшээгээ дэгдэн мандах юмСайны дээд энхрий чамайгааСанаж л явах минь заяа юм даа...
8. Б.Бадрууган Д.Дуламсүрэн-Улаанбаатарын агаар
Уудамхан гудамжаар нь алхалж явахадУлиангарын навчсаар салхи нь наадаадУлаанбаатарын минь тунгалаг агаарУушги цээжийг тэнийлгэн сэвших таатай
Ай хө, зээ хө, ай хө зээ хөУлаанбаатар минь агаартай...
9. Т. Бат-Оргил - Аж богдын харуул
...Бөөн бөөн үүл нь ээ хөөБороо орохын шинж нь юм уу дааБайн байн дээд зовхи минь татлаад байх чинь хөөБуцаж харихын шинж нь юм уу дааБайн байн дээд зовхи минь татлаад байх чинь хөөБуцаж харихын шинж нь юм уу даа...
Үлэмж дотно дүрийг чинь би мартъяҮгүйлсэн өдрийнхөө тоог ч мартъяҮүргэлэх шөнийн зүүдээ мартъяҮнэн гэж байдгийг мартъя
Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагинаНайган ганхах модод гуниглан навчсаар уйлнаТэртээх алсад галуу шувуу гангананаТэгээд надад хагацал илгээн шимшрүүлнэ...
...Аялан дуулдаг чиний минь хоолойтойАдилхан өнгөөр уянгалан ганганаадАлаг нүдний сормуус шиг дэвээдАглаг тал дээгүүр шувууд буцлаа...
Байн байн ирэх юм гэж чи юунд асуувБайсхийгээд утсаар ярилаа гэж зэмлээ юуХайр минь билээ чи, хайрт минь билээ чиӨдөр бүр чамайгаа би боддогҮдшийн бүрийд харуулдан зогсдог...
14. Д.Эрдэнэцэцэг - Чамайгаа оллоо
...Сэвлэгний үнэр шиг чамайг оллооСэтгэл юугий чинь түшин жаргаяМөнхийн ус шиг чамайгаа би чинь оллооМөр юугий чинь түшин жаргая...
15. Г. Түмэндэмбэрэл- Усны тунгалаг Тамирын гол
Усны тунгалаг тамирын гол
Уужимын холоос гүйдэлт хүлэг
Усны амтыг үгүйлэн гүйдэг
Уулсын сүр нь усандаа хөвөх
Усны тунгалаг тамирын гол
Тунгалаг тамирын гол...