Монголын телевиз үзэгчдийн нэгдсэн тайлан, судалгааг жил бүр Маxima Consulting-аас гаргадаг бөгөөд 2016-2018 он хүртэлх судалгаанаас үндэслэн Монголын телевизүүдийн зүгээс үзэгчдэд хүргэсэн цувралуудаас хамгийн их рейтинг, үзэлттэй байсан цувралцуудтай танилцацгаая.
2016 онд Монголын үзэгчдийн хамгийн ихээр сонирхсон 5 цуврал
1. Сахиусан тэнгэрийн хонзон - Аngеl's Revenge

Үйл явдал: Уг киноны гол дүрийн эмэгтэй гэлэнмаа болохоор шийдээд байсан ч өш хонзонгоос болж тэр амьдралаа өөрчлөх хэрэг гарна.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian Box
Рейтинг: 8.37%
Гол дүрийн жүжигчид:
Yoon So Yi (Юун Со И)

Park Jung-Chul (Пак Жун Чул)

2. Миний охин Ким Са Вол - My daughter Geum Sa Wol

Үйл явдал: Гэр бүл нь өс хонзон үзэн ядалтаар дүүрч байсан ч Ким Са Вол гэр бүлийнхэндээ зориулан мөрөөдлийн байшинг бий болгохоор шийдсэнээр киноны үйл явдал эхэлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Боловсрол ТВ
Рейтинг: 8.39%
Гол дүрийн жүжигчид:
Baek Jin-Hee (Пэг Жин Хы)

Yoon Hyun-Min (Юн Хён Мин)

3. Хөөрхөн Гун Шим - Beautiful Gong shim

Үйл явдал: Эгч дүүс болон хоёр залуугийн хоорондох хайрын түүхийн талаар өгүүлнэ. Эгч нь маш үзэсгэлэнтэйгээс гадна түүнд юм бүхэн байдаг бол дүү нь сайхан сэтгэлтэй нэгэн.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian Box
Рейтинг: 9.29%
Гол дүрийн жүжигчид:
Namgung Min (Намгүн Мин)

Bang Min-Ah (Пан Мин-А)

4. Сүүдэрт ургасан цэцэг - The Flower in Prison

Үйл явдал: Гол дүрийн эмэгтэй Чусоны үед шоронд төрсөн бөгөөд ядуу, өвчин зовлонтой, хэцүү амьдралтай хүмүүсийг хуулийн дагуу хамгаалдаг нэгэн.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Боловсрол ТВ
Рейтинг: 13.62%
Гол дүрийн жүжигчид:
Jin Se-Yun - (Жин Сэ-Юун)

Ko Soo (Ко Су)

5. Сүнстэй тулалдагч - Let's Fight Ghost

Үйл явдал: Гол дүрийн залуу болох Бунфал нэгэн хараалаас болж сүнс хардаг онцгой боловч аймшигтай чадвартай болдог. Энэ чадвараа арилгахын тулд 1 тэрбум вон олох шаардлагатай гэдгээ мэдсэнээр дараа төрөлөө олж чадахгүй байгаа сүнснүүдийг дараа төрөлд нь буцаан мөнгө олж эхлэх бөгөөд ингэж яваад 19 насандаа нас барсан нэгэн эмэгтэй сүнстэй учирсанаар киноны үйл явдал эхэлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian Box
Рейтинг: 9.23%
Гол дүрийн жүжигчид:
TaecYeon (Тэгён)


Kim So-Hyun (Ким Со-Хюн)

2017 онд Монголын үзэгчдийн хамгийн ихээр сонирхсон 5 цуврал
1. Тэ Жан Гум - A Jewel in the Palace

Үйл явдал: Чусоны үед амьдарч байсан Жангум хэмээх охины бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн кино бөгөөд өөрийн чадвараараа нийгмийн тэгш бус байдлыг даван гарч, хааны тогооч бүр цаашлаад хааны оточ хэрхэн болсон тухай өгүүлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: UBS
Рейтинг: 18.91%
Гол дүрийн жүжигчид:
Lee Young-Ae (И Юу На)

Ji Jin-Hee (Чи Жинь-хи)

2. Эхнэрийн урхи - Temptation of Wife

Үйл явдал: Гол дүрийн эмэгтэй дунд сургуулиа төгсмөгцөө хүүхэдтэй болсон учраас нэгэн залуутай гэрлэх боловч түүний нөхөр нь хамгийн сайн найзтай нь араар нь тавьснаар киноны үйл явдал эхэлдэг.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: UBS
Рейтинг: 15.88%
Гол дүрийн жүжигчид:
Jang Seo-Hee (Чан Со-Хи)

Kim Seo-Hyung (Ким Со Хён)

Byeon Woo Min (Пён Ву-Мин)

3.Хүчирхэг эмэгтэй Ду бун сун - Strong woman do bong soon

Үйл явдал: Жижиг биендээ баймааргүй хүч чадалтай Ду бун сун нэгэн видео тоглоомын компанид мэргэжлээрээ ажилд орохоор ярилцлаганд орж байх үед захирал нь түүний хүч чадлыг санаандгүй олж мэдэн өөрийн бие хамгаалагчаар ажилд авснаар киноны цааш үргэлжилнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian box
Рейтинг: 10.32%
Гол дүрийн жүжигчид:
Park Bo-Young (Паг Бу-ён)

Park Hyung-Sik (Пак Хён Сик)


4. Нэрээ нууцалсан бүсгvй -Unknown Woman

Үйл явдал: Гол дүрийн залуугийн ээж нь хүүгээ өвчтэй болсныг мэдээд хүүгийнхээ төлөө бүхнээ зориулахаар шийддэг байна.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian Box
Рейтинг: 10.45%
Гол дүрийн жүжигчид:
Oh Ji-Eun (У Жи-Ин)

Park Yoon-Jae ( Пак Юн Жэ)

5. Хэлтсийн дарга Ким - Chief Kim

Үйл явдал: Cанхүүгийн тайлан, тооцоо гаргахдаа гоц авьяастай Ким бэрхшээлд орсон олон компанид ажиллаж тус болдог нэгэн. Тохиолдлоор Солонгосын хамгийн том компанид ажилд орсон тэрбээр тус компанийг хоосолж, луйвардах төлөвлөгөөтэй байсан ч ёс суртахууны мухардалд орж эхэлснээр киноны үйл явдал өрнөнө.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian Box
Рейтинг: 10.29%
Гол дүрийн жүжигчид
Namgung Min (Намгүм Мин)

Nam Sang-Mi (Нам Сан Ми)

Lee Joon Ho (И Жун Хо)

Jung Hye Sung (Жон Хэ Сон)

2018 онд Монголын үзэгчдийн хамгийн ихээр сонирхсон 5 цуврал
1. "Ээж" Туркийн олон ангит кино

Үйл явдал: Хүүхдийн хүчирхийллийн талаар өгүүлэх энэхүү кинонд нэгэн бяцхан охин өөрийн төрсөн ээж болон хойд аавтайгаа амьдардаг боловч хүчирхийлэл дунд өсөж торниж байхыг багш нь олж мэдэн охиныг хамгаалахын тулд нууцаар хол газар авч явснаар киноны үйл явдал эхэлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Боловсрол ТВ
Рейтинг: 13.30%
Гол дүрийн жүжигчид:



Үйл явдал: Амьдралыг төрөхийн өмнөх ба дараах гэж 2 ангилаад буй Золбоо, алдарт эхийн одон зүүхээр сэтгэл шулуудсан Долгормаа, аугаа их хайрын бурхан хүлээж суугаа Болор нарын адармаатай боловч хөгжилтэй түүхийг энэхүү кинонд өгүүлнэ. Тус киног албан ёсны эрхтэйгээр Оросын Yellow Back and White группийн Мамочки киноны Монгол хувилбар болгон албан ёсны эрхтэйгээр бүтээсэн.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Боловсрол ТВ
Рейтинг: 9.60%
Гол дүрийн жүжигчид:



3. Хуурай эгч дүүс - Unni is Alive

Үйл явдал: Кан Ха Ри бол нэгэн салонд манюкерчнаар цагийн ажил хийдэг нэгэн. Харин Deul-Re урьд нь маш алдартай жүжигчин байсан ч одоо тийм ч алдартай байхаа больсон. Kim Eun-Hyang охиноо төрүүлэхээсээ өмнө нэгэн компанид нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ч одоо гэртээ хүүхдээ хардаг болсон Эдгээр гурван эмэгтэйн амьдрал, нөхөрлөлийн талаар энэхүү кинонд өгүүлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Монгол HD TВ
Рейтинг: 9.32%
Гол дүрийн жүжигчид:
Oh Yoon-Ah (У Юн-А)

Kim Joo-Hyun (Ким Жү-Хён)

Kim Da-Som (Ким Да-Сом)

4. Царай муутын мөн чанар - Ugly Alert

Үйл явдал: Өөр, өөр амьдралтай хүмүүс танилцаж, дотносон гэр бүл болон амьдрал зохиодог ч заримдаа үл ойлголцох тохиолдол гардаг. Энэ бүхэн бие, биенээ сайн ойлгоогүйгээс үүддэг. Гэр бүлийн маргаан, асуудлуудын талаар энэхүү кинонд өгүүлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Боловсрол ТВ
Рейтинг: 9.22%
Гол дүрийн жүжигчид
Lim Ju-Hwan (Им Жү-Хуан)

Kang So Ra (Кан Сора)

5. Шинжээч - Queen of Mystery

Үйл явдал: Гол дүрийн эмэгтэй мөрдөгч болохыг мөрөөддөг байсан ч нөхөрт гарснаар тэрхүү мөрөөдлөө орхино. Санаандгүй нэгэн мөрдөгч залуутай танилцан нөхрөөсөө нууцаар гэмт хэргийн мөрдлөгөөр хамтарч ажиллахаар шийдсэнээр киноны үйл явдал эхэлнэ.
Үзэгчдэд хүргэсэн телевиз: Asian Box
Рейтинг: 9.20%
Гол дүрийн жүжигчид:
Choi Gang-Hee (Чун Кан-Хи)

Kwon Sang-Woo (Күонь Сан-ү)

Бэлтгэсэн:Г.Энхтуул