Хэвлэл мэдээлэл, медиа салбарын хөгжлийн талаар хөндөн ярилцдаг "The Media Show" подкастын шинэ дугаар гарлаа. Энэ удаад Монголын хамгийн анхны мэдээний төрөлжсөн сайт News.mn-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш 17 жил тасралтгүй Ерөнхий редактораар ажилласан сэтгүүлч, редактор Д.Нарантуяа оролцож сэтгүүлч, редактор, редакцийн тухай нээлттэй ярилцлаа. Мөн тэрбээр өнгөрсөн долоодугаар сард "Редакцийн зурвас" номоо гаргасан юм.
![](https://www.ub.life/files/77/38c0886f44b67f7ce160af48076f3bea.jpg)
The Media Show подкастыг Apple Podcast болон Soundcloud, Mplus аппликейшнээр сонсох боломжтой.
Khulan Jugder · The Media Show №6 - Д.Нарантуяа, Редакцийн зурвас