UBLife Logo
Надад нэг санал байна

Тоохгүй өнгөрч боломгүй ТОМ ТООНУУД

Б.Саруул
Б.Саруул
Тоохгүй өнгөрч боломгүй ТОМ ТООНУУД

2020 оны орон нутгийн сонгууль болоход ердөө 9 хоног үлдээд байна. Бид энэ сонгуулиар хоёр шатны Иргэдийн хурлын төлөөлөгчийг нэгэн зэрэг сонгох хариуцлагатай алхмыг хийнэ. Тодруулбал, нийслэлийн иргэд нийслэл болон дүүргийн төлөөлөгчөө, орон нутгийн иргэд аймаг, сумын төлөөлөгчөө сонгох юм. Улсын төсвөөс 16.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 18 мянга гаруй хүн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Хамгийн гол нь, сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй байлаа ч сонгууль хүчинтэйд тооцогдох тул ирэх 4 жилд нийслэл, дүүрэг, аймаг, суманд бидний өмнөөс хэн шийдвэр гаргах вэ гэдгийг санал өгсөн иргэд л шийднэ. Иймээс орон нутгийн сонгуулийг хайхрахгүй өнгөрч болохгүй юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.