Та бүхэндээ Монгол улсад "од" болоод буй цагаан баавгай гэх хөөрхөн, үзэсгэлэнтэй амьтны тухай баримтуудыг сонирхуулж байна.

1. Цагаан баавгай үнэндээ хар өнгөтэй.
Хүмүүсийн нүдэнд үзэгдэх хэсэг нь л цагаан өнгөтэй байдаг бол тэр өтгөн цагаан үсний доор хар үс нуугдаж байдаг байна.

2. Тэд хэдэн өдрөөр ч сэлж чадна.
Тэд нэг мөснөөс нөгөө мөс хүртэл жигд хурдаар маш олон цаг сэлж чаддаг. Тэдний том сарвуу сэлэхэд нь том тус болдог бөгөөд хөл нь хүч нэмэгдүүлдэг. Гэхдээ дэлхийн дулаарлаас болоод нэг мөснөөс нөгөө гадаргуу хүртэл хэтэрхий удаан сэлснээс болж цагаан баавгай живсээр байгаа.

3. Тэдний ан ихэнхдээ л амжилтгүй болдог.
Цагаан баавгайн амьдралын тал нь ан хийхэд зориулагддаг ч амжилттай болох нь тун ховор байдаг байна. Тэд ихэнхдээ далайн хав, шувуу, өндөг, жижиг амьтад агнадаг байна.

4. Эр цагаан баавгай 10 хүнтэй тэнцэх жинтэй байдаг.
Цагаан баавгайн эр нь 800кг хүрэх нь бий. Харин эм цагаан баавгай 400 орчим кг жинтэй байдаг. Мөн 3 метр хүртэл өсдөг байна.

5. Тэд олзоо хэдэн км цаанаас ч үнэртэж чаддаг.
Тэдний үнэрлэх мэдрэмж үнэхээр сайн бөгөөд мөсөн хонгилд нуугдаж буй амьтан төдийгүй усан доор байхад нь хүртэл үнэрлэж олж чаддаг гэнэ.

6. Тэд цасан дээгүүр хөрвөөж өөрсдийгөө цэвэрлэдэг.
Тэд хэт халууцаад эхэлбэл эсвэл өөрийгөө цэвэрлэмээр санагдсан үедээ цасан дээгүүр хөөрхөн гэгч нь хөрвөөдөг байна. Бас усанд сэлэх нь ч элбэг.

7. Зэрлэг байгальд амьдардаг цагаан баавгай 30 хүртэл насалж чадна.
Гэхдээ дийлэнх цагаан баавгай өнөө үед 15 - 18 насалдаг байна.

8. "Надтай хоолоо хуваалцах уу" гэж асуухдаа тэд нөгөө баавгайнхаа хамрыг шүргэдэг.
Тэд ийм маягаар мэндчилж, хоол хуваалцах эсэхийг асууж харилцдаг байна. Маш удаанаар ойртож, болгоомжтойгоор хамранд нь хүрдэг.

9. Бас тэд Монголд амьдардаггүй ^^
Тэд Умард мөсөн далай болон ойр орчмын тэнгисүүдээр тархан амьдардаг. Манайд амьдардаггүй ч хэрэв байсан бол бид хайрлан хамгаалахын тулд юу хийж чадах байсан бол? Лав ийм явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэгт итгэлтэй байна.

10. Та цагаан баавгай үрчилж авч болно.
Мэдээж тэр баавгай шууд таны нэр дээр болоод, Монголд ачигдаад ирнэ гэсэн үг биш л дээ. Таны сар болгон хандивласан мөнгө ямар баавгайд яаж зарцуулагдсан нь тодорхой гарч ирээд, байнга тэр баавгайд зарцуулагдаж байна. Харин та хариуд нь баавгайн дүртэй чихмэл бэлгэнд авч болно. Эсвэл ингэж үрчилж авч буйгаа хүнд бэлэглэж, тэр хүний өмнөөс хандив өргөж ч болно. Үнэхээр хөөрхөн биш гэж үү? Та ЭНД дараад сонирхож болно шүү.

Эх сурвалж: WWF, Polar Bears International