UBLife Logo
Newsfeed

Видео тоглоомонд донтогчид 20 жилийн дараа ямархуу харагдах вэ?

Б.Саруул
Б.Саруул
Видео тоглоомонд донтогчид 20 жилийн дараа ямархуу харагдах вэ?

Хөл хорио тогтоосон эдгээр саруудад өөртөө чөлөө өгч, олон цагаар тасралтгүй видео тоглоом тоглож байгаа юм биш биз? Тийм бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Onlinecasino.ca сайтын судлаачид ДЭМБ, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ (NHS), National Geographic зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн видео тоглоомонд донтогчдын 20 жилийн дараах дүр төрхийг бүтээжээ. 

Хэрэв тоглоомонд донтогчид одооноос амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол 2040 он гэхэд ингэж харагдах аж. 

Тухайлбал, тогтмол чихэвч зүүснээс болж гавлын ясны хэлбэрт өөрчлөлт орох гэнэ. Мөн нарны гэрэл үзэх нь багассанаар В-12, Д аминдэмийн дутагдалд орж, цонхигор царайтай, байнга нүдний доогуур хөхөрдөг болно гэжээ. Түүнчлэн хөдөлгөөний дутагдлаас үүдэн бөгтөр нуруутай, таргалалттай болох магадлалтай аж. 

Иймд видео тоглоом тоглох дуртай хүмүүс зөв сууж, тогтмол хугацаанд босож хөдлөх, дэлгэцнээс холдож нүдээ амраах, эрүүл хооллох, хангалттай сайн ус уух зэргээр амьдралын хэв маягаар өөрчлөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Дашрамд дурдахад, ДЭМБ өнгөрсөн жил Өвчин эмгэгийн олон улсын статистикийн шинэчилсэн ангилалдаа видео тоглоомын донтолтоос үүдэлтэй эмгэгийг албан ёсоор тодорхойлж, өвчний ангилалд оруулсан юм. ДЭМБ тоглоомонд донтох эмгэгийг дараах байдлаар тодорхойлжээ:

"Тоглоомонд донтох эмгэг гэдэгт байнгын эсвэл богино хугацаанд давтагдах тоглоомын зан үйлийг (дижитал болон видео тоглоом) багтаан ойлгох бөгөөд энэ нь онлайн (жишээ нь, интернет) эсвэл офлайн хэлбэртэй байж болно. Тоглоомонд донтох эмгэг нь дараах шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:

  1. Тоглоомыг хянах чадвар сулрах (жишээ нь, эхлэх болон дуусгах, үргэлжлэх хугацаа, давтамж, хязгаарлах);

  2. Тоглохыг өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа, сонирхол, хэрэгцээнээс дээгүүр тавих болон нэн тэргүүний ач холбогдол өгөх;

  3. Тоглоом тоглохоос үүдэн гарч буй сөрөг үр дагаврыг үл харгалзан үргэлжлүүлэн тоглох. Тухайлбал, тоглоомын зан үйлээс үүдэж хувийн амьдрал, гэр бүл, нийгэм, боловсрол, ажил зэрэгт сөрөг үр дагавар бий болох" гэжээ. 

Дээрх тодорхойлолтоор бол видео тоглоом тоглох дуртай олон хүн "өвчтэй" гэж оношлогдохоор байгаа юм. Гэхдээ тоглоомонд донтох эмгэг нь ганцхан хэр удаан тоглосноор хэмжигдэхгүй. Харин эрүүл мэнд, амьдрал ахуй, харилцаа, санхүү гэх мэт хүний амьдралын чухал хэсгүүдэд нөлөөлж байгаа бол үүнийг өвчин гэж үзнэ хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тухайлбал, найз нөхөдтэйгээ уулзах, хооллох, ажилдаа явах, гэр бүлдээ цаг зарцуулах гэх мэт өдөр тутмын хэвшлээс татгалзан улмаар тоглоом тоглох зуршил 12 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн бол үүнийг тоглоомонд донтох эмгэг гэж үзэх аж. 

Холбоотой нийтлэл: Оффист ажилладаг хүмүүс 20 жилийн дараа ямархуу харагдах вэ?

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
21
42
4
2
18
18
19
85

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.