UBLife Logo
Кино

Юнивишнийн Орос багцаас үзэж болох хамгийн сонирхолтой 8 кино

Юнивишнийн Орос багцаас үзэж болох хамгийн сонирхолтой 8 кино

Оросын орчин үеийн болон алтан үеийн кино бүтээлүүдийг үзэж  дурсамжаа сэргээн, цагийг хөгжилтэй, дурсамжтай, сэтгэл хөдлөл дүүрэн өнгөрүүлэх хүсэлтэй хүн болгонд Юнивишн "Орос багц"-тай болсныг дуулгахдаа таатай байна. Кино сонирхогч залуус эрээд эрээд олдоггүй Андрей Тарковскийн эрдэнэ шиг бүтээлүүдийг мөн эндээс үзэх боломжтой юм. Хамгийн гоё нь энэ багцыг урамшууллын хугацаанд идэвхжүүлсэн өдрөөсөө эхлэн НЭГ САР үнэгүй үзээрэй.

1. “Физрук” (1,2-р бүлэг)

ОХУ-ын парламентын танхимд Ерөнхийлөгч В.Путиныг хуралдаанд оролцох үеэр хүртэл энэ киноны тухай шүүмж яриа өрнөж байлаа. Төрийн Думын гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Елена Мизулина “Физрук” киноны гол дүр болох Фоминд тоглосон Дмитрий Нагиевын жүжиглэх ур чадварыг магтан сайшаагаад, “Оросын залуу үеийг өөртөө автуулж байгаа энэ кинонд сургуулийн багш нарыг үл бүтэх хүмүүс мэтээр үзүүлж байгаа нь буруу” хэмээжээ. “Физрук” дэлгэцэнд гарсан жилээ Оросын телевиз, киноны продюсерүүдийн нийгэмлэгээс “Телевизийн олон ангит шилдэг инээдмийн кино”, “Найруулагчийн шилдэг ажил” шагналыг хүртсэн.  

2. “Гал тогоо” (1-6-р бүлэг)

Оросын элитүүд үйлчлүүлдэг франц хоолны тансаг рестораны гал тогоонд өрнөх үйл явдал, хүмүүс хоорондын харилцаа үзэгчдийг хөгжөөх нь инээдмийн кино мэт боловч амьдралаас урган гарсан философын олон асуултуудад хариу өгч чаддаг хэмээн кино шүүмжлэгчид үнэлдэг. АНУ-ын үзгчид Оросын телевизийн олон ангит эл киног 2015 оноос «The Kitchen» нэрээр үзэж эхэлснээр Amazon захиалгын 5 онооноос 4.8 онооны рейтингэд жагссан.

3. “Амьдрал нулимсанд дургүй”

 “Амьдрал нулимсанд дургүй” хэмээсэн нь энэ киноны монгол орчуулга. Орос хэлнээс үгчлэн орчуулбал “Москва нулимсанд итгэдэггүй” юм шүү дээ. 1981 онд “Оскар” хүртсэн Зөвлөлтийн анхны кино. Том хотод очиж амжилтад хүрэх гэсэн дэлхийн бүхий л хөдөөгийн залуусын хүсэл тэмүүлэл энэ киног зөвхөн Зөвлөлтийн биш, “Оскар”-ын бүтээл болгосон билээ. Үе үеийн монгол охидын зүрх сэтгэлийг Гора, Гога, Гоха, Гоша (нэг хүн) эзэмдэж байлаа. Гол дүрийн бүсгүй Катя бол Москваг байлдан дагуулагч тосгоны хүн. Гэхдээ л тэр “Би чамайг ямар удаан хайв даа” гэж Москвад биш тэрхүү Гора, Гога, Гоха, Гошад хэлдэг юм.

4. “Кавказад болсон явдал”

Уг киноны гол дүрийн үзэсгэлэнт бүсгүйд тоглох хүнийг удаан хайсны эцэст циркийн жүжигчин Наталья Варлейг сонгожээ. Амь дүйсэн гэж хэлж болох бүхий л хэсгийн зургийг орлон тоглогчгүйгээр авахуулснаараа Наталья Варлейн циркийн жүжигчний ур чадвар гайхагдаж байлаа. Харин “Инээдмийн киноны гурвал” хэмээн алдаршсан Юрий Никулин, Георгий Вицин, Евгений Моргунов нар уг кинонд тоглох үеэр нэг бус удаа түнжин хагарсны эцэст Моргунов зураг авалтыг дуусгалгүй орхиж явжээ. Найруулагч Л.Гайдай түүний тоглолгүй үлдээсэн хэсгийн зурагт орлог тоглогч ашиглаж киногоо дуусгахад хүрсэн байна.  

5. “Эрдэнэс нуусан гар”

1969 оны эл киног өнөөг хүртэл 77 сая хүн үзсэн нь хамгийн олон хүнд хүрсэн Зөвлөлтийн үеийн 5 киноны нэг болсон. Кино дэлгэцэнд гарахын өмнө “Контрабандчид” нэртэй байжээ.

6. “Хувь заяаны эргүүлэг”

Шинэ жилийн үдэш гэхээр он солигдох мөчид мөрөөдөл биелэх, ямар нэг гайхамшиг тохиох нууц хүсэлд автдаг. Гэвч нэгэн эр бүр эсрэгээр бүтэлгүйтэж өөрийнх хэмээн андуурч орсон айл нь өөр хотын өөр хорооллын өөр хаалганы цаадах өөр амьдралтай өөр эмэгтэйнх. Хувь заяа тэгж эргэх гэж.

7. “Ийм нэгэн явдал”

Ажил төрөлтэйгөө гэрлэсэн мэт хувийн амьдралаа орхигдуулж яваа ганц бие эмэгтэйчүүд үзэхэд өөрийн эрхгүй албан тасалгаан доторх хэн нэгнээс гэрлэх санал сонсож мэдэхийг сануулсан, тэглээ гэхэд ер юу болж өрнөхийг төсөөлөхөд хүргэх инээдмийн кино. Энэ кино монгол хэлнээ үнэнхүү хошин шогийн аялгуу төгөлдөр буусан агаад нь дуу оруулсан жүжигчдийн ур чадварыг гайхуулж чадсан.

8. “Ы ажиллагаа” 

Тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчид Вицин, Никулин, Моргунов. Энэхүү “гурвалын” зөвхөн нэрийг хэлэхэд л хүмүүс писхийтэл инээлддэг болсон нь уг кино ямар их дуулиан тарьсны нөлөөлөл байв. Кино найруулагч Леонид Гайдай 1941 оны намар Монголд цэргийн алба хаах үед өөрт тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа эл кинонд зохиомжлон оруулсан хэмээн тэрбээр хожим дурссан байдаг. Мөн жүжигчин Юрий Никулины бодож олсон наргиа ч киноны зарим үйл явдлыг улам баяжуулсан аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.