Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Элон Маск 9 сартай X Æ A-Xii хүүгийнхээ зургийг нийтэд харууллаа


Өнгөрсөн жилийн тавдугаар сард Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Элон Маск, Канадын дуучин, ая зохиогч Граймс нар хүүтэй болсон билээ. Алдарт хос хоёр хүүдээ X Æ A-12 гэх өвөрмөц нэр өгсөн нь нэг хэсэгтээ шуугиан тарьж, олон нийтийн цахим сүлжээнд ярианы сэдэв болсон. 

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд тэд 9 сартай хүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. Граймс хүүгээ тэвэрсэн зургаа инстаграмдаа оруулсан. Тэд хүүгээ X гэж өхөөрдөж дууддаг гэнэ. 

Харин Элон Маск хүүтэйгээ авахуулсан зургаа твиттерт оруулж, The Second Last Kingdom гэсэн тайлбар оруулжээ. 

Учир нь, Граймс өөрийнхөө үзэх дуртай The Second Last Kingdom цувралаас санаа авч хүүгийнхээ үсийг зассан нь энэ аж.

Дашрамд дурдахад, тэд анх хүүдээ X Æ A-12 гэж нэр өгсөн ч төрсний гэрчилгээ дээр нь бичихдээ ялимгүй өөрчилж, X AE A-Xii болгожээ. Хүүгийн нэрний утгыг тайлбарлавал: 

X - үл мэдэгдэх хувьсагч (математикийн тэгшитгэлийн)

Æ - AI буюу хиймэл оюун ухаан хэмээх үгийн товчлол

A-12 - тэдний дуртай SR-17 нисэх онгоцны анхны загвар 

A - Граймсын дуртай дуу болох Archangel-ийн эхний үсэг гэсэн бол Маск АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) хэрэгжүүлж байсан Archangel төслөөс улбаатай гэжээ. 

Эх сурвалж: People

Холбоотой мэдээлэл: Элон Маск, Граймс нар хүүгийнхээ нэрний утгыг ингэж тайлбарлажээ

Элон Маск хүүгийнхээ нэрийг дуудаж үзүүлэв

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
20 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
20 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.