Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Алтан бөмбөрцөг 2021" наадмын инээд хүрэм 10 мөч


Цар тахлаас сэргийлэн олноор цуглах үйл ажиллагааг дэлхий нийтээр цуцлаад буй. Энэ удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадам зай баримтлан зохиогдож, шагналын эзэдтэй видеогоор холбогдон баярын мэдээг дуулгалаа. Хагас виртуал хэлбэрээр зохиогдсон шагнал гардуулах ёслол өмнөх жилүүдээс багагүй өөр, хөгжөөнтэй бөгөөд "эвгүйхэн" болж өнгөрснийг доорх 10 мөч харуулна. 

1. Наадмын өмнөх ярилцлага виртуалаар эхэлж, техникийн саатал гарсан нь асуулт хариултын цагийг багахан "идсэн" юм.

2. Сьюзан Ватсон наадмыг амжилттай хөтлөн явуулсан ч "Golden Globe" гэхийг "Golden Gobes" гэж эндүүрлээ. ( Шоколад юм уу?  )

3.  Сиа, Кэйт Хадсон нар "Emily In Paris"-ийг үзсэнийхээ дараа Франц маягаар гарч явдаг болсон гэв. (Хэнд ч үг хэлэлгүй гарч явахыг хэлдэг аж.)    

4. Дэниел Калуя Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналын эзэн болж, үг хэлсэн боловч дуу нь хаагдаж, үгээ хэлснийхээ дараа л хэн ч сонсоогүйг ойлгосон юм. 

5. Энэ үед шагналыг танилцуулсан Лаура Дерн түүнд ахин үг хэлэх боломж олголгүй, дараагийн шагналыг гардуулахаар шилжүүлэв... 

"Техникийн саатал гарсанд хүлцэл өчиж, Дэниелд "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсонд нь баяр хүргэе" 

6. Гэтэл гэнэтхэн Дэниелийн дуу нээгдэж "Яаж чаджийнаа!" гэсэн юм     

7. Түүнээс гадна Диане Варрений илтгэлийн эхэн хэсэг нь чив чимээгүй өнгөрөв.

8. Катерина О'Хара үг хэлэх зуур нөхөр нь гар утсаараа яриаг нь орчуулан хүргэх гэсэн боловч үнэндээ ямар ч утгагүй үгс ар араасаа цуварсаар байв... 

9. Бүх л эрэгтэй нэр дэвшигчид хослол өмссөн бол Жефф Даниел шоотой цамц өмссөн байв. Тэр үүндээ харамсаж буйгаа ч илэрхийлсэн юм.

10. Төгсгөлд нь Виола Дэвис шоуны турш ийм царайтай суугаа нь дуранд өртөв.

Ямартай ч дурсгалтай, хөгжилтэй "Алтан бөмбөрцөг" болж өнгөрлөө.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Тавдугаар сард санал болгох сэтгэлд дулаан 5 кино
2
15 цагийн өмнө
Монголын кино хөгжлийн товч түүх
3
17 цагийн өмнө
Ма Дон Сокийн хөөрхөн "Hello Kitty"
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.