Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сок бол хүдэр чийрэг, булчинлаг, ер нь эршүүд эр хүний бүх шинжийг хадгалсан эр билээ.
Тэгвэл саяхан тэр өөрийн хөөрхөн шинжээ фэнүүддээ харуулсан байна. “The Roundup: Punishment” киноныхоо нээлтэд ирсэн Ма Дон Сок үзэгчидтэй гар даллан мэндлээд гар утсаараа бичлэг хийж эхэлсэн байна.
Кино театрт ирсэн үзэгчид харин түүнийг хараад нир хийтэл инээлджээ. Учир нь маш төлөв царайлсан Ма-гийн гар утасных нь гэр “Hello Kitty” хөөрхөн гэр байлаа.
Ма Дон Сок Киттид дуртайг хүмүүс сайн мэднэ. Саяхан тэр олон нийтийн сүлжээнд нэгэн зураг оруулсан нь хүмүүсийн хайрыг ихэд татсан билээ.
