Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Miss Grand International" тэмцээний ялагчаар африк гаралтай АМЕРИК мисс тодорлоо


Олон улсын томоохон миссийн тэмцээнүүдийн нэг болох "Miss Grand International"-ийн 2020 оны шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн миссийн тэмцээн коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үзэгчгүйгээр, зай баримтлан зохион байгуулагдсан юм. 

Ингээд 2020 оны ялагчаар Америкийн мисс Абена Аппиа тодорч, Гватемал улсын мисс хоёрт, Индонезийн мисс гуравт, Бразилын мисс дөрөвт тус тус шалгарлаа. Тайландын Бангкок хотод зохиогдсон уг тэмцээнд 63 улсын мисс оролцсон бөгөөд Монгол Улсаас төлөөлөл оролцоогүй юм. 

Америкийн мисс Абена Аппиа нь гана-америк гаралтай, 27 настай дуучин, загвар өмсөгч нэгэн юм. Сонирхуулахад, тэр 2014 онд Гана улсыг төлөөлөн "Miss Universe" тэмцээнд оролцож байв.

Тэмцээний онцлууштай үйл явдлын нэг яах аргагүй Мьянмарын мисс Хан Лай тайзан дээрээс олон улсаас тусламж хүссэн явдал байв. Мьянмарт улс төрийн эргэлт болсны улмаас үймээн самуун дэгдэж, тэмцээний шалгаруулалтын өдөр л гэхэд 100 гаруй хүн амь насаа алдаад байв.

Холбоотой нийтлэл: Яг одоо өрнөж буй Мьянмарын хувьсгалын талаар мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
16 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.