Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ


Улс орон даяар Ковид-19 халдварын тохиолдлууд илэрсээр байгаа энэ үед ч бидний өдөр тутамдаа зайлшгүй хийдэг, хамгийн хэрэгцээ шаардлагатай зүйл бол худалдан авалт билээ. Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран айл өрх бүрт өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээгээ хангах шаардлага үргэлж тулгарч байдаг. Тиймээс худалдан авалт, үйлчилгээний төлбөр тооцоогоо хийхдээ халдвар авахаас сэргийлж бэлэн мөнгө, төлбөрийн картын хэрэглээний оронд ухаалаг утаснаасаа SocialPay аппликейшнээр зайнаас, аюулгүй төлбөр хийхийг Голомт банкнаас нийт харилцагчдадаа уриалж байна.
Үүний хүрээнд харилцагчдаа зайнаас, аюулгүй төлбөр тооцоо хийхийг дэмжин урамшуулахаар “Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор “Сугалаатай SocialPay” урамшуулалт ээлжит аяныг зарлалаа.

Урамшуулалт аян 2021.04.01-2021.04.30-ны өдрийг дуустал явагдах бөгөөд 14 хоног тутамд 10 азтан 500,000₮ хожих буюу нэг сарын хугацаанд нийт 20 азтан тодрох юм.
Тохирол болох өдрийг Голомт банкны фэйсбүүк хуудсаар урьдчилан мэдэгдэж, Live-аар шууд дамжуулан тодруулна.

Сугалаанд хэрхэн оролцох вэ?

SocialPay аппликейшн ашиглан:
- Шинээр бүртгүүлж, нэвтэрсэн;
- SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь SocialPay аппликейшнд амжилттай бүртгүүлж, нэвтэрсэн тохиолдолд найзаа урьсан хэрэглэгч болон найзаар уригдсан хэрэглэгч тус бүрт;
- Онлайнаар худалдан авалт хийсэн;
- Дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудад хийгдсэн 1,000 болон түүнээс дээш төгрөгийн гүйлгээ тутамд 1ш сугалаа олгоно.

Жишээ нь, Намуун 50,000₮ болон 2,000₮-өөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болно.

Харилцагч та SocialPay аппликейшний Нэмэлт цэсний “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.

SocialPay аппликейшнийг Appstore, Playstore болон AppGallery-аас яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбар шийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.

SocialPay аппликейшнийг ЭНЭ холбоосоор татна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
2
2 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
3
3 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.