Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвлөгөө: Олон ном зэрэг уншихад анхаарах зүйлс


Ном унших гэдэг талх идэх, өндөг шарах, хувцас угаах шиг ердийн тогтсон үйлдэл гэж үздэг хүмүүс бий. Хэрэв тийм байсан бол би энд юм бичих шаардлага гарахгүй байх сан. Гэвч номыг хэрхэн ойлгох, яаж унших, яаж сонгох, ямар үед унших гээд өөрийн мэдсэн сурснаас хэлэхэд тийм ч амар хялбар ажил биш ээ. Зөвхөн үсэг мэддэг, үе холбодог гээд уншчихна гэсэн үг биш бололтой. Тиймээс та бүхэндээ өөрийн “Dead Poets Society” булангаа хүргэж байхаар шийдлээ. Ном унших, сонгох, бас бус уран зохиолтой холбоотой “хөөрхөн” мэдээлэл хүргэж байя л гэсэн юм. 


1. Яагаад олныг 

Ажлын шаардлагаар унших ёстой, хичээлийн даалгаварт унших ёстой, таашаал эдэлж унших, танин мэдэхүйгээ хөгжүүлж унших гээд олон шаардлага гарч болно. Яг энэ шаардлагын дагуу номнуудаа сонго. Би жишээ нь оюутнууддаа хичээл заахад хэрэг болох ном. Эдгээр нь миний бичгийн ширээний хажуугийн тавиурт байнга байна. Өөрийн таашаалаар унших. Энэ бол буйдангийн арын түшлэг дээр голцуу байдаг. Танин мэдэхүй, түүх намтрын номнууд голцуу цүнхэнд явна. Хааяа авч хардаг ном голцуу байрандаа буюу номын санд байна. Тэгэхээр нэг нэгээр нь уншсанаас зэрэг унших нь цаг хожих үр дүнтэй арга.

2. Холих уу?

Зэрэг уншихаар холино гэсэн айдас хүмүүст бий. Үүнийг тойрохын тулд өөр өөр төрлийн ном сонгоод байгаа юм шүү дээ. Нэг удаа би “Карамазовын хөвгүүд”, “Анна Каренина” хоёрыг зэрэг уншаад эцэстээ бууж өгч билээ. Мэдээж бид компьютер биш учраас мартаж санах тохиол гарна шүү дээ. 

3. Хаана унших вэ?

Ажлын номыг мэдээж цайны цагаараа, эсвэл гэртээ ажлын ширээнийхээ ойролцоо тавиад орой үдэш сууж ажиллах үеэрээ харж болно. Харин баримтат, түүх намтрын номыг цүнхлээд автобусанд, эсвэл хаа нэгтээ хэн нэгнийг хүлээхдээ уншиж болдог. Уран зохиолын номд анхаарал шаарддаг тул би голцуу буйдан дээрээ суугаад оройн цагаар уншдаг. Ийм байдлаар хаана, хэзээ уншихаа бодолцох хэрэгтэй. 

4. Хаана байрлуулах вэ? 

Хэрэв бид анзаарч харвал гэрт болон ажил дээрээ тогтмол суудаг, явдаг хэдэн газартай байдаг. Гэрт бол хоолны ширээ, буйдан, ажлын ширээ гэсэн газрууд бий. Тэгэхээр унших номнуудаа эдгээр байрлалд тавиад уншиж болно. Гол нь нэг их цаг зарахгүй өдөрт, тус бүр нэг цагийн хугацаа зарцуулахад чи 3 цаг уншина гэсэн үг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.