Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл


1. Түүнийг хөтөлж, буйданд суулгаад, эсвэл ноосон цамц нөмөргөж байхдаа би амьдралаа бусдад зориулахын хязгааргүй их жаргалыг мэдэрдэг байлаа.

2. Өөрийгөө тийм агуу гэж үзэх, өрөөл бусдыг тийм дорд гэж үзэх эрх бидэнд байхгүй.

3. Хүмүүсийн бие биедээ ойртох дотносох зай хязгаартай. Түүнээс дотогш ойртох гэсэн алхам бүр улам холдуулж хөндийрүүлдэг.

4. Эмэгтэй хүн бусдад дурлах үедээ дурладаггүй харин биелэгдээгүй хүсэл мөрөөдөл, алдагдсан боломж нөхцөлд л харамсах гансрах үед нь энэ бүхэн өөрт нь хайр дурлал байсан юм шиг санагддаг.

5. Намайг энэ хугацаанд ер нь амьдарсан гэхэд ч хэцүү амьдарсан юм бол надад энэ өдрүүдээс өчүүхэн төдий ч атугай дурсамж үлдмээр юм. 

6. Аз жаргалын гашуун дурсамж цаг хугацааны эрхэнд мартагдах ч алдсан боломж хэзээ ч санаанаас гарахгүй, санах бүрд гүн харамсал төрүүлнэ. “Үүнээс өөрөөр байж болох байсан” гэх бодол л үүний шалтгаан байх. Учир нь хүмүүс цаанаасаа хувь тавилан гэж бодсон зүйлээ шууд л хүлээн зөвшөөрч эхэлдэг юм.


7. Бодсон санасан зүйлээ дотроо хадгална гэдэг амьдаараа булшинд орохоос ялгаа юун. 

8. Амьдрал хэмээх мөрийтэй тоглоомыг хүн нэг л удаа тоглодог. Хоёр дахь удаагаа тоглох боломжгүй. 

9. Эхний хоёр сард, царайг нь бүхэлд нь ой ухаандаа тээж, цаг мөч бүрд огт зоволгүйгээр ургуулан санадаг байсан сан... Дараа нь... бүх зүйл төгсгөл болсныг ойлгомогцоо, энэ царайг санаж, төсөөлөхөөс хичээнгүйлэн зайлсхийх болсон.

 10. Санамсаргүй учралаар чи өмнө минт гарч ирээгүй бол би хуучин янзаараа, олон юмыг мэдэхгүйгээр амьдраад явж одох байсан. Чи надад, орчлонд өөрөөр амьдрах боломжтойг, надад надад өөрийн гэсэн сэтгэл зүрх бий гэдгийг харуулсан шүү дээ. 

11. Тэр энэ ертөнцөөс үүрд салж одохын зэрэгцээ миний амьдралд жинхэнэ амьд хүн шиг эрч хүчтэйгээр нэвтрэн орж ирсэн. 

12. Өнөөдөр би үнэнийг ойлгосон, гэхдээ энэ одоо юуг ч өөрчлөхгүй, үүрд мөнх ганцаардахаас өөр зам надад үгүй.

13. Эмэгтэй хүнийг ойлгох үнэхээр хэцүү юм. Байгаа бүхнээ надад өгсөн гэж бодож байтал, үнэндээ юу ч өгөөгүйг ухаарах, надад хамгаас дотно байна гэж бодсон мөчид биднээс хэдэн зуун бээрийн цаана байгаа мэт хол хөндий байгааг хүлээн зөвшөөрөх ямар гашуун байдаг юм бэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.19 103.212.162.227

Зүрх догдлуулсан бас харамсуулсан гайхалтай уран зохиол

0 Хариулах


Зочин 2024.04.19 66.181.171.98

that's trueeee

0 Хариулах