Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Фокус влог: Дутагдалд дуугаа 'чангал' дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД


 "Фокус" влогийн Дутагдалд дуугаа "чангал" дугаараас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Комедиан М.Баяржаргал:

  • Анх оюутан болоод их сургуульд ороход төсөөлж байгаагүй олон асуудлууд тулгарсан. Жишээ нь, оюутнууд сургуулийн орчинд баруун, зүүн гарын дүрмээ баримталдаггүй, лифтэнд суухдаа зөв товчлуурыг дардаггүй гэх мэт бүгд мэддэг хэрнээ хэн ч, юу ч хийдэггүй асуудлуудыг хараад бухимддаг байлаа. Сургуулийн групп дээр пост бичээд нэмэргүй юм чинь өөрсдийнхөө сонирхдог зүйлтэй уялдуулъя гэж бодоод UFE LIFE нэртэй мийм пэйж нээсэн нь олон хүнд хүрч, сургуулийн соёлд ч эерэг өөрчлөлт оруулсан. Яваандаа зөвхөн манай сургуулийн асуудлыг ярихаа больж нийт оюутнуудад хамааралтай сэдвүүдийг саркастик байдлаар хөнддөг болж,  пэйжийн нэрээ ч DUFF LIFE болгож өөрчилсөн. 

  • Нийгэмд нэгнийгээ дарах үзэл их байна. Юм хийж байгаа хүмүүсийг муулна, магтаж бичихээр чадахгүй нэгнээ битгий хөөргө гэнэ. Чимээгүй байхаар одоо үеийнхэн аймаар чимээгүй болчихсон гэнэ. Алаад өгье, юм хийе гэхээр эдний үеийнхэн үнэн амбицтай гэж бичнэ. Иймэрхүү бусдыг дарах үзэл олон залуусыг хийж эхлэхээс нь өмнө болиулаад байгаа юм шиг санагддаг. 

  • Ub Comedy клубийн 462 мянган лайктай пэйжээр бичлэгээ цацаад дундаж үзэлт нь 1 сая хүрнэ гэж үзвэл бараг хүн бүрийн чихэнд зөв мессежийг хүргэж чадна гэсэн үг. Тиймээс энэ платформыг зөв ашиглах ёстой. Бид хүн инээлгэдэг алиалагчид биш, ямарваа нэгэн үзэл суртал тээгчид, түүнийг хүмүүст хүргэгч байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. 

  • Фэйсбүүкт ЛГБТ хоёр хүн relationship хийсэн байхыг харсан юм л даа. Хүн хэнийг хайрлах вэ гэдэг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх чөлөө байтал тэр постны дор маш олон хүн тэднийг муулж, шүүмжилж бичсэн байсан. Өмөөрч сэтгэгдэл бичсэн намайг хүртэл “Чи хэзээ өөрийгөө илчлэх гэж байна даа”, “Чи ч гэсэн ЛГБТ юм биш үү” гэх мэтээр дайрсан байсан. Амьтны эрхийг хамгаалахын тулд би өөрөө амьтан байх шаардлагагүй. Тэрэнтэй адилхан бусад хүний эрхийг хамгаалахын тулд би өөрөө заавал тийм байх шаардлагагүй шүү дээ. 

  • “Хүн бай”, “Хүчирхийллийн эсрэг нүдээ нээ” гэх мэт хөдөлгөөнүүдийг фрэймийг профайлдаа тавьчхаад өөрийгөө энд нэгдчихлээ гэж битгий бодоорой. Сошиал орчин бол эцсийн цэг биш ердөө л мэдээлэл дамжуулах суваг. Тиймээс заавал бодит үйлдэл хийгээрэй. 

МУИС-ийн оюутан Ц.Цэвээнравдан:

  • Гадаадын их сургуульд өргөдөл гаргахад хэрэгтэй гэдэг үүднээс анх сайн дурын ажил хийж эхэлсэн юм. Нийгмийн асуудлын хүрээнд ажиллаж, хүмүүстэй танилцаад ирсэн чинь сайн дурын ажилд дурлаж, энэ салбар луу “халтираад” орчихсон. 

  • Саяхан би сургалтанд сууж байхдаа сонсголын бэрхшээлтэй хоёр охинтой танилцсан юм. Тэдний нэг нь багийн ажлын үеэр хар бараан, тод өнгө сонгож зураг зурсан байхыг харсан. Хэрэв миний яриаг хэн нэгэн ойлгохгүй, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байвал миний уур хүрдэг. Үүнтэй адил дохионы хэлийг бид ойлгодоггүй учраас сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй харилцаж чаддаггүй, тэд ч бухимдалтай байдаг юм шиг санагдсан. Тиймээс би “сайн байна уу, баяртай, өглөө, өдөр, оройн мэнд” гэдгийг дохионы хэлээр сураад, дараа нь найзууддаа сторигоор зааж өгтөл хүрээлэл дундаа олон хүнд хүрсэн. 

  • Намайг 12-р ангид байхад манай ангийнхан спортын тэмцээн зохион байгуулахаар болсон юм. Тухайн үед шинэ заал ашиглалтад ороод байсан ч сургуулийн захиргаа нээхгүй л байлаа. Харин манай ангийнхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөө хандаж, дэмжлэг авснаар заалаа нээлгэж, тэмцээнээ зохион байгуулж байсан.

  • Хүн болгоны дотор сайхан нийгмийн талаарх өөрийн гэсэн төсөөлөл байдаг шүү дээ. Илэрхийлж хэлэх юм бол миний бодлыг бусад хүмүүс дэмжиж, хүлээн авдаг юм байна. Надад энэ нийгмийг өөрчлөх хүч байгаа юм байна. Ганцаараа биш юмаа гэхэд багаараа, байгууллагаараа өөрчлөлт хийж, илүү олон хүнийг хамруулах юм бол хүсэж байгаа нийгмээ бүтээж болно гэдгийг мэдэрсэн.

  • Саналаа өгөх нь хамгийн анхан шатны улс төрийн оролцооны хэлбэр гэж боддог. Мэдээж хэрэг сайхан нийгмийг мөрөөдөж байгаа бол эхлээд өөрийн чинь үгийг сонсох хүнийг сонгож, дараа нь уулзалтанд оролцох, санаа бодлоо илэрхийлэх, нөлөөлөх гэх мэт бусад арга хэлбэрүүдийг ашиглах оролцох хэрэгтэй.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ ТББ-ын менежер Д.Должинсүрэн:

  • Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөртэй танилцах, 4 жилийн дараа биелэлтийг нь хянах гэх мэт оролцооны үйл явц манайд бүрэн хангагдахгүй байна. Шаардлагатай мэдээллийг залуучуудын онцлогт тохирсон хэлээр, мэдээлэл авдаг сувгаар нь хүртээмжтэй хүргэх, тэдний оролцоог хангахуйц шинэлэг аргуудыг бий болгох шаардлагатай. 

  • Оролцоог хангасан амжилттай жишээ дурдахад, Өвөрхангай аймаг залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг фэйсбүүкийн нэгдсэн группт оруулаад ИТХ-аа лайваар явуулсан байгаа юм. Ирж амжихгүй залуучуудад онлайнаар үзээд, саналаа хэлэх боломжийг олгосон байсан. Энэ нь амжилттай болж, одоо хурлаа тогтмол онлайнаар хийдэг болсон. 

Холбоотой нийтлэл: Фокус влогийн эхний дугаараас онцлох ЭШЛЭЛҮҮД

Фокус влог: 'Улс төр бол +18' дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Фокус влог: Сонгуулийн "завсарлагаа" дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.