Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ирээдүйн тухай шимтэн сонирхдог хүн бүрийн уншвал зохих 11 шилмэл ном


Дэлхий ертөнцийн хөгжил жилээр бус минут, секундээр хэмжигдэн буй өдгөө цагт арван жилийн дараах бүү хэл жилийн дараах ирээдүйг таамаглан хэлэхэд бэрх. Гэлээ ч хүн төрөлхтний оршихуйг оюун санаандаа амилуулж, уншигчдын гар дээр ном болгон хүргэсэн зохиолчдын шилмэл бүтээлийг танилцуулж байна. Ирээдүйн тухай шимтэн сонирхдог хүн бүрийн уншвал зохих бүтээлүүд болой. 

1. Children of the New World: Stories

Александр Вейнштейн "Шинэ ертөнцийн хүүхдүүд" номондоо 13 бэсрэг түүхээр дамжуулан ирээдүй чухам ямар байхыг уншигчдад хүргэхийг зорьжээ. Хэрэв та Нетфликсийн Black Mirror цувралд шимтдэг бол эл бүтээл таалагдах нь гарцаагүй. Санах ойн үйлдвэрлэл, виртуал тоглоом, хүнээс үл ялгагдах роботуудын тухай ч гарах болно.  

2. The Handmaid's Tale

1985 онд хэвлэгдсэн Маргарет Этвүүдийн "Шивэгчний үлгэр" зохиол бол феминизм, бэлгийн амьдрал, ёс суртахуун, эрх мэдлийн тухай асуудлыг хөндсөн сонирхолтой бүтээл билээ. Залуу бүсгүйчүүдийг хулгайлан, өнгөрсөн амьдралыг нь арчиж, зөвхөн хүүхэд төрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж буй ирээдүй цагт үйл явдал өрнөнө. Маргарет Этвүүдийн номоос сэдэвлэн бүтээсэн ижил нэрт цуврал хэдийн үзэгчдийн байлдан дагуулж буй. 

3. The Sixth Extinction: An Unnatural History

Элизабет Колберт 2014 онд хэвлүүлсэн "Зургаа дахь мөхөл" номоороо Пулитцерын шагнал хүртжээ. Хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг тэрбээр шинжлэх ухаан ба түүхээр хослуулан гаргаж тавьсан байна. Нефть олборлон, түүхий нүүрс шатаах замаар хэрэглээгээ хангаж буй хүн төрөлхтөн хэрхэн уур амьсгал, далай тэнгис, цаг уурын байдалд нөлөөлж, сая сая амьдралыг мөхөөж байгааг Элизабет Колберт онцолжээ.

4. This Changes Everything: Capitalism vs. The Climate

Зохиолч Наоми Клейн капитализмаас татгалзаж, эдийн засаг, улс төрийн тогтолцоогоо ногоон ирээдүй рүү чиглүүлэхийг уриалжээ. Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл буураад  зогсохгүй тэгш бус байдлын зөрүүг бууруулж, ардчиллыг бэхжүүлэх боломжтой гэж зохиолч үзжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэтгэлцээнд төвийг сахисан байр суурийг илэрхийлэх нь шийдэл биш гэдгийг Наоми Клейн аль 2014 онд номондоо илэрхийлсэн байна. 

5. In 100 Years: Leading Economists Predict the Future

"100 жилийн дотор: Тэргүүлэх эдийн засагчид ирээдүйг таамаглаж байна" номонд өнөө цагийн 10 нэртэй эдийн засагч хоёр дахь мянганы хоёр дахь арван жилд (2020) дэлхийн эдийн засаг хэрхэх талаар өөрсдийн таамаглалыг дэвшүүлжээ. Ажлын байр, цалин хөлс, тэгш байдал, технологи, цаг уурын өөрчлөлт зэрэг суурь асуудлуудыг хамруулсан байна.

6. Physics of the Future: How Scientists Will Shape Human Destiny and Our Daily Lives by the Year 2100

Шинжлэх ухаан хүн төрөлхтний амьдралыг хэрхэн өөрчлөх бол? Физикч Мичио Каку эл асуултад хариулахыг зорьжээ. 2011 онд гаргасан тус номондоо тэрбээр технологи, анагаах ухаан, аялал жуулчлалын хөгжлийн талаар эргэцүүлж, 2100 он гэхэд бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны ололтуудыг урьдчилан таамаглажээ.

7.  The Extreme Future: The Top Trends That Will Reshape the World in the Next 5, 10, and 20 Years

Гурван ерөнхийлөгчид зөвлөж байсан Жеймс Кантон ирэх 5, 10, 20 жилд дэлхийн хөгжлийг тодорхойлох бизнес, технологи, терроризм, байгаль орчин, анагаах ухааны чиг хандлагуудыг урьдчилан таамаглажээ. 2007 онд хэвлэгдсэн ч энэ номыг Нью-Йоркийн Нийтийн номын сан ирэх 20 жилийг урьдчилан таамагласан гарын авлага гэжээ.

8. 1984

Жорж Орвеллын 1984 зөгнөлт зохиол нь ирээдүйн тухай сонгодог бүтээлүүдэд зүй ёсоор багтдаг. Цагдан хяналттай нийгэм, тоталитаризмын аюулын талаар сэрэмжлүүлсэн эл бүтээл одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр.

9. Fahrenheit 451

Гал сөнөөгч Гай Монтагийн амьдардаг нийгэмд телевиз бүхнийг хянаж, бүгдийг захирна. Рэй Брэдбери 1953 онд хэвлүүлсэн "Фаренгейт 451" зохиолоороо Жорж Орвеллын нэгэн адил тоталитаризмын урхагийг илэрхийлжээ.

10. Brave New World

Олдос Хакслигийн дүрсэлж бичсэн ирээдүйн ертөнцөд хүүхдүүд лабораторид мэндэлж, нийгмээс хувь хүний үзэл бодол, үйлдлийг үгүйсгэнэ. 1932 онд ирээдүйг хэрхэн дүрсэлж байсныг сонирхож байвал Олдос Хакслигийн "Зоригт шинэ ертөнц"-ийг уншаарай. Энэ ном дэлхийг өөрчилсөн нөлөө бүхий бүтээлүүдэд зүй ёсоор багтдаг юм.

11. 2001: A Space Odyssey

Хиймэл оюун ухааны хөгжил ирээдүйд хүн төрөлхтөнд заналхийлэх үү? Зохиолч Артур Кларк 1968 онд хэвлүүлсэн "2001: Сансрын Одиссея" романдаа  HAL 9000 хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан компьютерийн системийн мэдэлд орсон сансрын хөлөг дээрх үйл явдлыг харуулжээ. Багийнхан хиймэл оюун ухааны хяналтаас мултарч чадах болов уу? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Od 2020.09.21 172.69.45.135

Mongol hel deer bdiin bolow u?

0 Хариулах