Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Обамагийн дуртгал ном худалдаанд гарсан эхний өдрөө 887 мянган хувь борлогджээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн A Promised Land хэмээх дуртгал ном худалдаанд гарсан даруйдаа өндөр борлуулалттай номын жагсаалтад багтлаа. Penguin Random House хэвлэлийн компаниас мэдээлснээр урьдчилсан захиалга, АНУ, Канад дахь эхний өдрийн борлуулалт нийлээд 887 мянган хувь борлогдсон гэжээ. 

Түүнчлэн Обамагийн дуртгал тус хэвлэлийн компанийн түүхэнд нээлтээ хийсэн эхний өдөр хамгийн олон хувь борлогдсон ном болжээ. 

Barnes & Noble компанийн гүйцэтгэх захирал Жеймс Даунт оны эхээр Publishers Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Энэ ном онцгой амжилт үзүүлэх болно. 2007 оны долоодугаар сарын 21-ний өдрөөс хойш гарсан хамгийн их борлуулалттай ном байх болов уу" хэмээн ярьж байсан юм. 

2007 оны долоодугаар сард зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттер ба Үхлийн шүтээн" хэвлэлтээс гарч, эхний өдрөө 8.3 сая хувь зарагдаж байсан билээ.

Дашрамд дурдахад, 768 хуудас бүхий A Promised Land  ном  25 хэл дээр нэгэн зэрэг хэвлэгдэн гарч буйгаараа онцлог юм. Хэвлэмэл хувилбар нь 45 доллар, дижитал хувилбар 17.99 доллар, аудио хувилбар 40 доллар, татаж авах боломжтой аудио хувилбар 65 доллараар уншигч, сонсогчдод хүрч байгаа аж. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.