Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Пауло Коэльо: Урам зоригтойгоор хийж чадах зүйлээ л хий


“Алхимич” зохиолоороо манай уншигчдын эчнээ танил, Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльогийн 2014 онд "Thetalks" вебсайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. 1987 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн түүний хоёр дахь тууж “Алхимич” дэлхий нийтэд өнөөг хүртэл 30 сая хувиар хэвлэгдээд байна.

- Коэльо, та дэлхийн улс орнуудын соёлын гүүр байхыг зорьдог уу?
Лев Толстой хэлсэн байдаг шүү дээ. “Тосгонд болдог зүйлс хаа сайгүй болж л байдаг” гэж. Чадварлаг зохиолч гадны соёлыг танин мэдэхийн зэрэгцээ төрөлх нутгийнхаа тухай зохиол бүтээлдээ тусгадаг. Зөвхөн төрөлх нутгийнхаа тухай төдийгүй хорвоо ертөнцийн бүхий л нутаг орны тухай бичдэг. Зохиолч хүн яалт ч үгүй бүхий л дахин давтагдашгүй соёл заншлыг ойлгож сурах хэрэгтэй.
-Та юунаас энэ төлөвшлөө олсон бэ?
Бага байхад улс төрийн нөлөө орсон гэх шалтгаанаар хүссэн дуугаа ч эрх чөлөөтэй сонсож чаддаггүй байлаа. Зөвхөн улсаас зөвшөөрсөн дууг л хүссэн хүсээгүй сонсоно. Тэр үеийн манай оронд Араб, Жүүд, Америк зэрэг гадны соёлын нөлөө их. Бичиж эхэлснээр энэ бүхэн зохиолд маань ч нөлөөлж буйг анзаараад гадны соёлыг улам бүр сонирхон судалж эхлэсэн дээ.

“Тайлбарт цагаа үрэх хэрэггүй. Хүмүүс хүссэнээ л сонсоцгоодог” -Пауло Коэльо

-Одоо бол бидний харилцаа илүү ойртсон гэдэгтэй та санал нийлэх үү?
Өдгөө дэлхий нийтийн соёлын холбоос нуран унаж байна. Улс бүхэн өөрсдийгөө дэлхийн төв гэх болсон энэ үед соёл хоорондын холбоосыг улам бэхжүүлэн, бид бүгд нэгэн дэлхий болохыг чадах чинээгээрээ ойлгуулахыг хичээх нь миний амьдралын гол зорилго. Бид бусад улс орны зан заншил, дуу хөгжмийг ойлгохоо болихын цагт бидний дундах харилцаа холбооны гүүр нуран унаж, эцэстээ улам л хүнд байдалд орно.


-Та 2006 оноос хойш блог хөтөлж байна. Мөн та фэйсбүүктээ л гэхэд 22 сая, твиттерт 9 сая дагагчтай. Яагаад та цахим орчинд ийм идэвхтэй байдаг юм бэ? Даян дэлхийн соёлын төлөө юу?
Цахим ертөнц бол үзэл бодлоо тунхаглах шинэ индэр. Интернэт хөгжсөнөөр бид улам ихийг унших боломжтой болж, илүү ихийг ч бичих болсон. Миний хувьд уншигчидтайгаа ойр харилцаж, тэдний үзэл бодлыг сонсох гүүр нь цахим ертөнц болоод байна. Уншигчид миний бүтээл хүрээсэй гэсэндээ би анх блог хөтөлж эхэлсэн. Цахим ертөнцийн уншигчиддаа зориулан тусгайлан бичсэн бичвэрээ нийтэлдэг. Уншигчид ямар хариу үйлдэл үзүүлэх нь надад тун сонирхолтой санагддаг.
-Асар хурдтай мэдээллийн эрин зуунд уншигчдын итгэл үнэмшил буурч байх шиг ээ?
Харин ч мэдээллийн хурд нэмэгдсэнээр хүмүүс хэрэгцээтэй мэдээллээ олж авах чадвартай болж байна шүү дээ.
-Та шинэ зохиол бичих бүртээ цагаан өд үзэгдэхийг хүлээдэг гэж үнэн үү? (Мань зохиолч цагаан өд өөр дээр нь хийсэн ирэхийг “дохио тэмдэг” ирлээ гэж үздэг. Төрөлх хотод нь уг үзэгдэл хаа нэгтээ тохионо)
Анхны ном “Мөргөлчид” (The Pilgrimage)-ийг 1987 онд хэвлүүлэхээс өмнө “Үнэхээр ном гаргах хэрэг байна уу, үгүй юу гэж их л эргэлздэг байлаа. Мадридад ирээд “За өнөөдөр дохио тэмдэг олж харвал бичих хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн. Би шинэ дуудлага авах бүртээ хүч авдаг.

-Гэхдээ танд үнэхээр шинэ ном эхлүүлэх гайхалтай санаа төрсөн ч “дохио тэмдэг” ирээгүй бол яах вэ?
-Дохио тэмдэг заавал ирдэг. Нэгдүгээр сар л биш бол шүү дээ. Нэгдүгээр сард цагаан өд байдаггүй юм. Гэхдээ л боломжтой. Нэг өд олоод бичиж эхэлсэн ч эл өд номын дотоод утга агуулгыг биш номыг маань тэр чигээр нь илтгэдэг.
-Та ямар ном бичихээ дотроо бүрэн төлөвлөж бичдэг үү? Эсвэл таамаглашгүй байдлаар бичдэг үү ?
Би хорвоо ертөнцөд юу болж байгааг сонирхон судалж, олон гайхалтай хүнтэй уулзаж, тэднээс асар их санаа сэдэл олж авдаг. Зарим үед нэг санаа төрсөн ч хоорондоо утга агуулгын холбоосгүй байх нь бий. Үг өгүүлбэрээр илэрхийлэхээс өмнө ном нэг бүр зүрх сэтгэлд минь зурагдсан байдаг. Би биш, ном намайг сонгодог гэх үү дээ.

-Тэгэхээр та өөрөө зохиож бичдэггүй гэсэн үг үү?
-Би уншигч олонтой өөрийн дотоод сэтгэлээ хуваалцахыг хүссэндээ л бичдэг. Миний ном дэлхий ертөнцийг илүү сайхан болгож чаддаг эсэхийг мэдэхгүй юм. Би ч түүн төлөө бичдэггүй. Уншигчид маань өөр өөрийн дотоод сэтгэлээ хуваалцаж, бид хорвоо дэлхийг ямар өөр өөр өнгөөр ойлгож байгааг мэдрэх нь л надад хангалттай. Бид өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Зөвхөн багахан өөрчлөлт хийхэд л маш их зүйл өөрчлөгддөг. Үүнийг л би хүсдэг. Алив ном зохиолчоосоо хувь илүү ач холбогдолтой шүү дээ.
-Та зохиол бүтээлийнхээ хувьд бусдад илүү нээлттэй ханддаг уу?
Зохиолчид хоёр өөр байдаг. Зарим нь Прүст (1871–1922) шиг өрөөгөө түгжээд “Алдагдсан цаг хугацааны эрэлд” зэрэг шилмэл бүтээлээ бичдэг бол, зарим нь Хэмингуэй (1899–1961) шиг алдар нэрээ бүтээхийн хажуугаар “сонгодог”-уудыг туурвидаг. Харин би бүтээлээ олонд дэлгэж, өөрийн дотоод дуу хоолойгоо илэрхийлэхийг л хүсдэг дээ.
-Таны хамгийн алдартай зохиол “Алхимич”-д хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдрахыг сургадаг. Таны хувьд өөрийн хариултыг олсон уу? Эсвэл одоо ч мөн эрж хайсаар байгаа юу?
-Асуултын хариултыг хэзээ нэгэн цагт олохоос илүүтэйгээр, олох эсэхээс ч үл хамааран өөрийн урам зоригтойгоор хийж чадах зүйлээ л хийхийг эрхэмлэдэг дээ.

Эх сурвалж: The Talks

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.