Өчигдөр буюу аравдугаар сарын 8-ны орой олон улсад алдартай "Шарк Танк" гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны Монгол дахь анхны дугаар үзэгчдэд хүрсэн билээ. Эхний дугаараас үзэгчдийн хувьд хамгийн их шуугиан тарьсан бизнесийн санаа нь "Карандаш" гэх үндэсний үйлдвэрлэл явуулдаг байгууллагын тэргүүн болох хоёр эмэгтэйн танилцуулсан хүүхдийн ширээ сандал, модон тоглоомын бизнес байв. Харамсалтай нь тэд акулуудын хэнтэй нь ч хамтрах боломж авч чадалгүй, бүгд саналаас нь татгалзсан юм. Нэвтрүүлэг дууссаны дараа маш олон хүмүүс уг үйл явдлын тухай өөрсдийн санал сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн билээ.
Маш олон хүний дэмжлэгийг авч байгаа учир цаашдын бизнес, үйл ажиллагаа нь ч мөн амжилттай байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ч мөн нэвтрүүлгийн тухай өөрсдийн санал бодлыг илэрхийлээрэй.