Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болно. 16 дахь удаагаа явагдах тус тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.

Багууд 2 хэсэгт хуваагдан барилдах бөгөөд, манай шигшээ баг БНХАУ, Азербайжан, Украины шигшээ багтай “В” хэсэгт багтсан бол Япон, АНУ, ОХУ, Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдлаа. Тэмцээн 2 дэвжээн дээр 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг-ийн жинд явагдана.
Дэлхийн цомын хуваарьА хэсэг1 тойрог: Япон - ОХУ; Швед - АНУ2 тойрог: Япон - Швед; ОХУ - АНУ3 тойрог: Япон - АНУ; ОХУ - ШведВ хэсэг1 тойрог: Хятад - Азербайжан; Украин - Монгол2 тойрог: Хятад - Украин; Азербайжан - Монгол3 тойрог: Хятад - Монгол; Азербайжан - Украин
11 сарын 3022.45-23.15 – Бүх жингийн жин үзэлт УБ цаг 12 сарын 115.00 - 17.00 эхний раунд17.00 - 19.00 хоёрдугаар раунд22.00 - 22.30 Нээлтийн ажиллагаа22.30 - 00.30 гуравдугаар раунд12 сарын 218.00 - 19.00 Финал: 7-8, 5-6 байрны төлөө барилдаан19.00 - 20.00 Финал: 3-4 байрны төлөө барилдаан20.00 - 21.00 Финал: Аваргын төлөө барилдаан
Дэлхийн Цомын тэмцээнд саяхан Польшид болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцоно.48 кг: Буяндалайн Чимгээ (Хангарьд)53 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)60 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)63 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)69 кг: Мөнхбатын Хишигмаа (Арслан)75 кг: Ган-Очирын Уртнасан (Хилчин), Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар)Дасгалжуулагч: Бямбажавын Баттулга, Цэндийн БаярсайханДАШТ-д тун сайн оролцсон энэ баг дээр Очирбатын Насанбурмаа нэмэгдэн очсон байгаа.
Өрсөлдөгчдөө танилцуулбал:Украины шигшээ баг

48 кг - Илона Семкив –Европын аваргын мөнгөн медальтай.53 кг - Ольга Шнайдер – Универсиадын хүрэл медальт.55 кг - Елена Кремзер – Өсвөрийн хошой дэлхийн аварга, U-23 2016 Европын аварга58 кг - Ирина Чихрадзе – Европын АШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэлтэй.60 кг - София Боднар - Украины 2017 оны аварга.63 кг - Ирина Коляденко69 кг - Алла Белинская - Open Poland-ийн хүрэл, Залуучуудын дэлхий, тивийн аваргын хүрэл медальтай. Цэргийн ДАШТ-ий аварга75 кг - Анастасия Шустова – Залуучуудын Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт.
Азербайжан
Харамсалтай нь Азербайжаны баг баг бүрэлдэхүүнээ бүрэн зарлаагүй байгаа. Цахим хуудас azerisport.com-ийн мэдээлснээр Тюркан Насирова (48 кг), Сабина Гамзалзаде (53 кг), Солмаз Гашимзаде (55 кг), Алена Колесник (58 кг), Татьяна Омельченко (60 кг), Эльмира Ганбарова (63 кг), Элис Манолова (69 кг) нар барилдах гэнэ. 75 кг-д хэн нэгнийг мэдүүлээгүй байна.
ХятадЖин тус бүрт хоёр бөхтэй ирсэн.

48 кг Янан Сун – 2016 оны олимпийн хүрэл медальт, 2013 оны дэлхийн аварга, Жие Ни,53 кг Кьяню Панг – Азийн аварга, Оуянг Джунлинг,55 кг Ланнуан Луо, Нингнинг Ронг,58 кг Яжен Сун, Ксяофанг Чен,60 кг Ксиюн Чен, Киан Ли,63 кг Руи Ксю, Ксяохуан Луо – 2015 оны Азийн аварга69 кг Жиао Ванг, Фенг Жао – 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт75 кг Киан Жоу – 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Палиха Палиха – 2015 оны Азийн аварга