UBLife Logo
Бөх

ВИДЕО: Эмэгтэйчүүд “Дэлхийн Цом”-д хүрэл медаль зүүлээ

ВИДЕО: Эмэгтэйчүүд “Дэлхийн Цом”-д хүрэл медаль зүүлээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотын “Ice Palace Arena”-д боллоо. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украин, Азербайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөхөд манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Манай эмэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд БНХАУ, Азербайжан, Украинтай “В” хэсэгт өрсөлдсөн. Эхний өдөр нэгдүгээр тойрогт Азербайжантай барилдсан.МОНГОЛ - АЗЕРБАЙЖАН 6:248 кг: Буяндалайн Чимгээ - Туркан Насирова 10:12

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Лейла Гурванова 10:0

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Солмаз Хашимзаде цэвэр ялсан

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Алена Колесник 14:10

60 кг: Энхбатын Гантуяа - Татьяна Омелченко 2:5

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Эльмира Гамбарова 12:1

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Элис Манолова 6:4

75 кг: Очирбатын Насанбурмаа - өрсөлдөгч байхгүйХоёрдугаар тойрогт Украиныг мөн 6:2-оор ялсан.МОНГОЛ - УКРАИН 6:248 кг: Буяндалайн Чимгээ - Илона Семкив цэвэр ялагдсан

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Ольга Шнайдер 6:2

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Олена Кремзер цэвэр ялсан

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Ирина Чихразе 9:1

60 кг: Энхбатын Гантуяа - София Боднар 11:0

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Ирина Коляденко 11:0

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Алла Белинска цэвэр ялагдсан

75 кг: Ган-Очирын Уртнасан - Анастасья Шустова 10:6

Хэсгийн аваргын төлөө Дэлхийн Цомын зургаан түрүүтэй БНХАУ-ын багт 3:5-аар ялагдлаа.МОНГОЛ - БНХАУ 3:548 кг: Буяндалайн Чимгээ - Сун Янан 0:10

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Пан Кьяню 0:11

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Рон Ниннинг 1:12

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Жен Сун 7:2

60 кг: Энхбатын Гантуяа - Жен Сун 1:12

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Луо Ксяохуан цэвэр ялсан

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Зао Фенг цэвэр ялагдсан

75 кг: Очирбатын Насанбурмаа - Палиха Палиха 5:5

Монголын эмэгтэй бөхчүүд АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө барилдлаа. Хоёр жилийн өмнө Санкт Петербургт болсон Дэлхийн цомд тэдэнтэй мөн хүрэл медалийн төлөө барилдаж 5:3-аар ялж, шагналын тавцанд зогсч байсан түүхтэй. Тэгвэл Чебоксарын дэвжээнд бүсгүйчүүд маань үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй АНУ-ын багийг 5:3-гаар сөхрүүлэв. Манайхаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнээс гурав дахь ("Улаанбаатар-2013"-д мөнгө, "Санкт-Петербург-2015"-д хүрэл) медалиа эх орондоо авчирлаа.МОНГОЛ - АНУ 5:348 кг: Буяндалайн Чимгээ - Виктория Энтони цэвэр ялагдсан

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Хейли Аугелло 11:6

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант цэвэр ялсан

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Кайла Миракле 6:1

60 кг: Энхбатын Гантуяа - Алли Рэган 4:4

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Маллори Велт цэвэр ялсан

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Тамыра Менса 8:7

75 кг: Ган-Очирын Уртнасан - Аделин Грей цэвэр ялагдсан

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ А.Батцэцэг нар дөрөв барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан. Ялангуяа П.Орхон бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, торгон ирэн дээрээ буйгаа харууллаа. Түүнчлэн “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медаль медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг бэлтгэл дутуу байгаа харагдсан. Гэхдээ тэрбээр шийдвэрлэх барилдаанд АНУ-ын өсч яваа бүсгүй Тамыра Мынсаг туршлага заан 8:7-гоор ялж, дэлхийн энтэй бөх гэдгээ нотоллоо. Түүний хувьд ирэх жилээс хэрэгжиж эхлэх 67 кг-ын жинд цаашид барилдах болов уу. 16 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд дан залуу тамирчдаа Чебоксарт илгээсэн, эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы шигшээ баг БНХАУ-ын багийг 4:4-өөр (онооны чанараар) буулган авснаар ес дэх түрүүгээ хүртэв. Тавдугаар байрын төлөөх барилдаанд зохион байгуулагч орон Оросууд Украиныг 5:3-аар, долдугаар байрын төлөөх барилдаанд Азербайжаны Шведийг 6:2-оор хожлоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
23
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.