2018 он одон орон сонирхогчдын хувьд онцгой содон жил болж өнгөрөх төлөвтэй. Сар бүр болох сонирхолтой үзэгдлүүдийг хураангуйлан хүргэж байна. Улаанбаатар хотод хэзээ, хэрхэн харагдах талаарх мэдээллийг эндээс аваарай.
Нэгдүгээр сарын 31. “Сүпер сар”.
Сар дэлхийтэй хамгийн ойр хэмд ирж, бүтэн хиртэх үзэгдэлтэй давхцана.
Хоёрдугаар сарын 15. Нарны бүтэн хиртэлт.
Нар дэлхий хоёрын хооронд сар орж, дэлхийн зарим хэсгээс нар бүхлээрээ харанхуйлагдаж харагдана.
Гуравдугаар сарын 2-31. “Цэнхэр сар”.
Нэг сард хоёр дахь удаагаа гарч буй тэргэл сарыг “Цэнхэр сар” гэж нэрлэх бөгөөд сар цэнхэр хүрээтэй харагдах юм.
Дөрөвдүгээр сарын 16-25. “Лирид“ солирын бороо.
415 жилд нэг тохиодог "Лирид" солирын бороо үзэгдэнэ.
Тавдугаар сарын 6-7. Сүүлт од харвана.
Дэлхийгээс хүний нүдэнд хамгийн тод үзэгддэг "Халлей" сүүлт од үзэгдэнэ. Тус сүүлт од 74-79 жилд нэг удаа үзэгддэг бөгөөд энэ оноос хойш 2061 онд ахин үзэгдэх юм.
Долдугаар сар. “Улаан сар”
Сар хүртэлтийн үеэр дэлхийн их сүүдэр саран дээр тусахаас өмнө нарны гэрэл агаар мандалд хугарч саран дээр тусахдаа улайрч харагдах үзэгдэл.
Наймдугаар сарын 12-13. “Персей” одны ордны солирын бороо.
1839 оноос хойш үзэгдэж буй жил бүрийн энэ үед дэлхийгээс үзэгддэг хамгийн тод солирын бороо.
Аравдугаар сарын 2. “Орион” одны ордны солирын бороо.
76 жилд нэг тохиодог “Орион” одны ордны солирын бороо энэ жил аравдугаар сард үзэгдэнэ.
Арваннэгдүгээр сарын 17-18. “Арслангийн орд”-ны оддын солирын бороо.
“Леонидс” буюу арслангийн ордны оддын солирын бороо 33 жил тутам үзэгддэг нь энэ жил тохиож байна.
Арванхоёрдугаар сарын 7-17. “Ихрийн орд”-ны солирын бороо.
“Жемини” буюу ихрийн ордны тушаа оддын бөөгнөрөл үүсч, 1.4 жилийн дараа солирын бороо үзэгдэх аж.