UBLife Logo
OMG

The Voice of Mongolia: Шүүгчдийг харамсал дунд үлдээсэн дуучин Б.Цогтдэлгэр

The Voice of Mongolia: Шүүгчдийг харамсал дунд үлдээсэн дуучин Б.Цогтдэлгэр

The Voice of Mongolia шоунд олны танил хүмүүс болон, олны танил хүмүүсийн үр хүүхдүүд их орж байгаа харагдах юм. Харин тэр дундаас хамгийн их шуугиан тарьж, шүүгчдийг үсээ зулгаан үлдэхэд хүргэсэн хүн нь Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Б.Цогтдэлгэр байсан юм.

50 нас шүргэж яваа уг эрхэм шоунд зориглон орж ирсэн нь сайхан бэлэг байсан. Харин шүүгчид маань учраа олохгүй байсаар эргэж харалгүй өнгөрөөв бололтой.

Тэр энэ удаагийн шалгаруулалтад "Түүнд би хайртай байсан" дуугаараа оролцлоо. Мэдээж хоолой нь хүмүүсийг шагшруулсан.

2013 онд тоглолтоо хийж байсныг хүмүүс мэдэж байгаа биз ээ.

Олон жилийн тайзан дээр гарч ирсэн нь хүмүүст ч сайхан байсан юм. Үзэгчид бүгд шүүгчдийг эргэж хараагүйд дургүй байгаагаа илэрхийлсэн.

Түүний шалгаруулалтын бичлэг The Voice of Mongolia-д хараахан ороогүй байгаа аж. Гэхдээ та үнэхээр үзмээр санагдаж байвал энд нэг ийм нууцхан бичлэг байна. Түүний хэсэг 1 цаг 13 минутаас эхэлж байгаа шүү! Чимээгүй, нууцхан үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
7
28
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.