UBLife Logo
Хөгжим

“A-Sound” хамтлагийн тухай СОНИРХОЛТОЙ 13 баримт

“A-Sound” хамтлагийн тухай СОНИРХОЛТОЙ 13 баримт

Монголын залуусын сонсох дуртай “A-sound” хамтлагийн тухай сонирхолтой 13 баримтыг хүргэж байна.


1.

“A-sound” хамтлаг 2006 оны наймдугаар сарын 22-нд анхны бэлтгэлээ хийж байсан. 

2.

Хамтлагийн гоцлол дуучин Ц.Тэмүүлэн хамтлагт орохоосоо өмнө “1060” хамтлагийн дуучин байсан бөгөөд эмч мэргэжилтэй.

3.

Хамтлагийн нэрний санааг төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин Т.Пүрэвсүх гаргасан байна. А буюу хамгийн эхний үсгийг сонгож, хамгийн сайн, шилдэг аялгууг бүтээнэ гэсэн утгатай аж.

4.

Аргил гитарчин Д.Мөнхболд ихэнх дууныхаа үг, аяыг зохиодог.

5.

Хамтлаг таван гишүүнтэй. Тодруулбал, дуучин Ц.Тэмүүлэн, аргил гитарчин Д.Мөнхболд, гитарчин, дуучин Б.Чойжилсүрэн, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, бөмбөрчин Ю.Батпүрэв.

6.

2007 онд “Release” нэртэй анхны цомгоо гаргасан бөгөөд “Шал дэмий”, “Уянга”, “Cryin’”, “Forever”, “Shine on” зэрэг  10 дуунаас бүрдсэн. Үүний дараа “100 наст” гэх хоёр дахь цомгоо гаргасан нь “You cast your Spell”, “Хаана байна”, “Lullaby”, “Толгойтынхон” зэрэг  14 дуунаас бүрдсэн. 

7.

Гэгээн Валентины баяраар уламжлал болгон “Forever” тоглолтоо фенүүддээ хүргэдэг билээ. Энэ жил найм дахь удаагийн тоглолтоо хийнэ. Тоглолтоор "A-sound"-ынхан дан өөрсдийн дууг дуулахаараа онцлогтой болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс аваарай.

8.

Дуучин Ц.Тэмүүлэн "Forever" дууныхаа үгийг бичжээ. 

9.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 7-нд  аргил гитарчин Д.Мөнхболдын үг, аяыг нь бичсэн "Чи намайг" хэмээх шинэ, уянгалаг дууныхаа клипийг сонсогчиддоо хүргэлээ.

10.

“Forever” тоглолтонд хамтран дуулах 6 дахь гишүүнээр Б.Анарзаяа тодорлоо. Түүний ковер дууг эндээс сонсоно уу. 

11.

Хамтлагийн фэйсбүүк хуудсыг 41 мянган гаруй хүн дагадаг.  

12.

Нэгэн ярилцлагын үеэр тэд : “А-Sound тайзан дээр хэчнээн удаан оршин тогтнож чадна, төдий чинээ урт насалж, удаан амьдрах болно” гэжээ.

13.

Дуучин Ц.Тэмүүлэн өөрийн бие даасан ''Анидча'', төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх Арга Билэг хамтлагтай хамтран ''Дээлт'', ''Дэв'', ''Монгол Наадам'', ''Агула'' цомгуудийг, Чойжоо ''Face in the Stars'' цомгийг гаргасан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.