UBLife Logo
Хөгжим

Таны заавал мэдэх ёстой Оросын 9 хөгжмийн зохиолч ба тэдний уран бүтээл

Таны заавал мэдэх ёстой Оросын 9 хөгжмийн зохиолч ба тэдний уран бүтээл

Сонгодог урлагийн ертөнцийг Орос улсгүйгээр төсөөлөх аргагүй. Та түүхэнд нэрээ тодоор мөнхөлж чадсан эдгээр хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг сонсож, мэддэг байх хэрэгтэй.


Михаил Глинка (1804 - 1857)

Тэр өөрийн амьдралаа дуу хөгжимд зориулсан нэгэн. Бага байхаасаа хөгжимд сонирхолтой болж, карьераа эхлүүлэхээр Санкт-Петербург явсан байдаг. Тэр Пушкин зэрэг зохиолч, яруу найрагчдыг шүтэн биширдэг, түүгээр хөглөгдөн аялгуугаа зохиодог байсан гэх. “Иван Сусанин” (1836), “Руслан ба Людмила” (1842) операнууд нь хамгийн алдартай.

Тэр уг бүтээлээ өөрийн биеэр дуусгаж чадаагүй байдаг:

 

Пётр Чайковский (1840 - 1893)

Оросын хөгжмийн зохиолчдын сор, дэлхийд хосгүй алдартай нэгэн бол гарцаагүй Чайковский билээ. Түүний “Хунт нуур” (1876), “Цөмөөхэй” (1892), “Нойрсож буй гүнж” (1889) зэрэг нь Оросын төдийгүй дэлхийн балетын ертөнцийн шилдгүүд юм. Хөгжмийн замнал нь гайхамшигтай боловч түүний хувийн амьдрал хүнд хэцүү байсан гэдэг. Мөн түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл нууцлаг хэвээрээ л байна.

Цөмөөхэй балетын гайхамшигт хэсэг:

 

Николай Римский-Корсаков (1844 - 1908)

Тэр бол “Хүчирхэг бүлгэм”-ийн нэг байсан хөгжмийн зохиолч юм. Садко (1896), Шехеразада (1888) сьют зэргээрээ алдартай. 200 гаруй хөгжмийн зохиолч, хөгжимчин, удирдаачид түүний удирдлага дор төгсөж байсан.

Шехеразада сьютийн хэсэг:

 

Модест Мусоргский (1839 - 1881)

Тэр багаасаа хөгжимд сонирхолтой байсан ч гэр бүлийнхээ шахалтаар армид элссэн байдаг. Армид зүтгэх хугацаандаа тэр “Хүчирхэг бүлгэм”-ийн нэг Александр Бородинтой танилцсан байдаг. Ийнхүү хөгжмийн гараа нь эхэлсэн билээ. “Борис Годунов” (1870) операг онцлохын зэрэгцээ үхэхээсээ өмнө дуусгаж байсан “Хованщина” (1880) зэргийг дурдаж болно.

1867 онд дуусгасан бүтээл:

Александр Скрябин (1871 - 1915)

Багаасаа хөгжимд сонирхолтой байсан тэрбээр хөгжмийн гэр бүлд өссөн юм. Москвагийн Консерваторид суралцаж байсан тэрбээр профессороор ажиллах болсон. Түүний гол бүтээл нь “Прометей: Галын шүлэг” (1910) юм.

Түүний өвөрмөц, онцлох бүтээл:

Сергей Рахманинов (1873 - 1943)

Анхны төгөлдөр хуурын концертыг (1891) сурагч ахуй үедээ бичиж байсан байдаг. Дараа нь анхны симфони 1896 онд дууссан боловч шүүмжлэгчдийн зүгээс асар их шүүмжлэл хүртэж, түүнээсээ болж хэцүү байдалд орж байсан байна. Хоёр дахь төгөлдөр хуурын концертыг (1901) зохиосноороо тэр хөгжмийн урлагт эргэн иржээ. Большой театрт удирдаачаар мөн ажиллаж байжээ. Хувьсгалын дараа АНУ-руу нүүсэн байна.

Романс:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.