UBLife Logo
Хэрэгтэй

Зуны амралтаа зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөхөд туслах 10 дугуйлан

Ub.life
Ub.life
Зуны амралтаа зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөхөд туслах 10 дугуйлан

1. Керамик урлал

Урлан бүтээх үйлд дургүй хүн ховор байх. Бид бага байхаасаа элс, баримлын шавраар орд харш, машин, бөмбөг хийж энэ төрлийн мэдрэмж, авьяасаа олж нээн, хөгжүүлдэг. Хүн бүхэн л өөрийн гараар хийж бүтээснээ харж урамшиж амьдардаг шүү дээ. Керамик урлаг нь байгалийн шаврыг ашиглан шаазан бүтээл хийхийг хэлнэ. Бэлэг дурсгалын зүйлсээс гадна аяга, таваг, төрөл бүрийн хэлбэртэй шаазан жааз, мөнгөний гахай, уралдааны машин ч байж болно. Шаазанг хийхийн тулд танд байгалийн шавар, зориулалтын будаг мөн шатаах зуух хэрэгтэй. 

Үйл ажиллагаа : Даваа, Мягмар гаригаас бусад өдөр 10.00-18.00 цагийн хооронд ажилладаг. Байршил: Хан-Уул, ''Homeplaza 2''-ийн баруун урд байрлах Хансвилл хотхоны 101 дүгээр байрны баруун үзүүрт байрлана. Насны ангилал: Бүх насныханТөлбөр: Том хүн- 40,000₮ Хүүхэд- 30,000₮Утас: 7710-9093, 9922-1104Фэйсбүүк: Cremic Art Studio

2. Туялзуур сэлэм 

Сүүлийн жилүүдэд Монголд өргөн дэлгэрч байгаа спорт бол "туялзуур сэлэм" юм. Энэхүү спортоор хичээллэхийн давуу талууд нь тархины үйл ажиллагааг дэмжиж өгөхөөс гадна булчинг хөгжүүлдэг юм. Мэдээж цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд ч тусaлна.

Үйл ажиллагаа: Бүх өдөр Байршил: Архитектор эвлэлийн байр В1 давхарт. /төв бассейний зүүн талд/Насны ангилал: 10 наснаас дээш Төлбөр: Том хүн- 80,000₮ Хүүхэд- 60,000₮Утас: 8802-9096Фэйсбүүк: DUEL туялзуур сэлэмний клуб

3. Робот электроникийн сургалт

Робот угсрахад хүүхдүүдийн сэтгэн бодох, төвлөрөх чадвар, гарын ур дүй, ур ухаан, шинэ санаа гарган түүнийгээ турших зэрэг олон чадвар нь зэрэг хөгжиж байдаг юм.

Үйл ажиллагаа: Бүх өдөрБайршил: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 5-р сургуулийн зүүн хойно, 65-р байр, 2 давхар, 4 тоотНасны ангилал: 4-өөс 18 нас хүртэлТөлбөр: 120,000₮-140,000₮Утас: 9401-1499Фэйсбүүк: Braintime Education Center Mongolia

4. Ой тогтоолт болон түргэн бодолтын сургалт

Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болдог. Өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр, зүс царай, баримт сэлт, үйл явдал, нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна. Ой санамж сайтай байснаар хүмүүс чухал зүйлсээ мартана гэсэн айдсаасаа ангижарч та өөрийн сурлага, карьер болон хувийн амьдралыг тань үргэлж хойш нь татаж байдаг сэтгэлзүйн дарамтаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой.

Үйл ажиллагаа: Бүх өдөрБайршил: Хан-Уул, Оргил стар хотхон, 58-1- 4 /Зайсан “Оргил” дэлгүүрийн замын зүүн талд/Насны ангилал: 6-гаас 18 нас хүртэл Төлбөр: 360,000₮Утас: 7000-2266Фэйсбүүк: МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

5.  Уран зургийн сургалт

Та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөгжим сонсож, урлагийн орчинд цагийг бүтээлчээр хөгжилдөн өнгөрүүлж, гэр болон албан тасалгаагаа чимэх зургийг өөрийн гараар бүтээж авах боломжтой. 

Үйл ажиллагаа: Эвэнт зарлан өдрөө товлон ажилладаг.Байршил: Хан-Уул, 11-р хороо, Marshall Luxury Village, King Tower Apartment 116 Насны ангилал: Бүх насныханТөлбөр: Том хүн- 35,000₮ Хүүхэд-25,000₮                                                                                                        Утас: 91929-911Фэйсбүүк: Wine & Canvas UB

6. Хөтлөгчийн сургалт

Хөтлөгчийн сургалт нь үг яриагаа тод хэлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадах чадварт сургана.

Үйл ажиллагаа: Өдөр бүрБайршил: Баянгол дүүрэг, 11-р хороо, Баруун тасган Үндэсний телевизийн урдНасны ангилал: Бүх насныханТөлбөр: 150,000                                                                                                                                                   Утас: 7014-0433                                                                                                                                                     Фэйсбүүк: UBS TV

7. Шинжлэх ухаан танин мэдэхүйн сургалтШинжлэх ухаан танин мэдэхүй, тэр дундаа физик-электроникийн туршилтуудаар бидний эргэн тойронд өрнөж байдаг техник технологийн ажиллагааны зарчмыг туршилтаар хийж судална.

Үйл ажиллагаа: Бүх өдөрБайршил: Тэнгис кино театрын хойд талд 12 байрны 2 орц 1 давхарт 17 тоот. ЗОХИОН БҮТЭЭГЧ ДУГУЙЛАН гэсэн хаягтай. /Таван давхар хойшоо харсан ногоон өнгийн 5-н давхар байшин/Насны ангилал: 6-гаас 15 нас хүртэл 

Төлбөр: 150,000₮ Утас: 8882-1441, 9846-3366

Фэйсбүүк: Зохион бүтээгч дугуйлан

 

8. Уран нугаралт, гимнастикийн сургалт

 

Монголын уран нугаралт дэлхий дахинд улам алдартай болохын хэрээр гадаад орнуудад энэ мэргэжлээр сурч уран нугарагч болох хүсэлтэй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Монголдоо ийм төрлийн сургалтад суух боломж нээлттэй байна.

 

Үйл ажиллагаа: Бүх өдөрБайршил: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРКНасны ангилал: 5-аас дээш бүх насныханд нээлттэйУтас: 99906811Фэйсбүүк: Монголын Үндэсний Цирк

 

9. Англи хэлний сургалт

 

"Movie english" сургалт нь дэлхийн алдартай кинонуудад суурилж англи хэл заадаг. Хүүхдүүд англи хэлний түвшингээ хөгжилтэй аргаар дээшлүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. 

 

Үйл ажиллагаа: Бүх өдөрБайршил: Циркийн баруун талд Номун Хотхоны оффис MOVIE ENGLISH Англи Хэлний Сургууль.Насны ангилал: 10-аас дээш насныхан Утас: 8000-6661, 7000-6661, 8811-6661Фэйсбүүк: Movie English Club

 

10. Балетын сургалт

 

Xүүхдийн бие нь эрчимтэй өсөж хөгжиж байдаг. Балетаар хичээллэснээр булчингийн зөв хөгжил, зөв сайхан алхаа гишгээтэй болохоос гадна нурууны мурийлт, таргалалт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж тэдгээрийг засах боломжтой. Мөн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэхэд тусална. 

 

 

Үйл ажиллагаа: Өдөр бүрБайршил: Сүхбаатарын талбайн урд Blue Sky Tower-ийн зүүн талд Grand Office Center 1 давхарт Насны ангилал: 3-аас дээш насныханТөлбөр: 150,000₮Утас: 9902-8271Фэйсбүүк: Hongoro’s Ballet School

Мэдээг бэлтгэсэн Б.Маралмаа / Т.Мишээл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.