ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг хүчирхэг Испанийн багийг хожсон ялалтын дуулиан дуусаагүй л байна. Испанид хэний буруугаар ялагдсанаа ард түмний санал асуулгаар тодруулсан бол харин ОХУ-д “Буриад бөөгийн ачаар бид ялжээ” гэсэн мэдээ гарч эхлээд байгаа юм.Украины Depo.Сектор цахим хуудсанд дорхи бичлэгийг оруулаад “Буриадын бөө ямар ёслол хийгээд байгааг ойлгоход хэцүү ч тэд ялалтад хувь нэмэр оруулсан нь гарцаагүй” гэж бичжээ.Бичлэг дээр буриад эр сүүтэй аяга барин, сүүгээ цацаж байгаа нь гарна. Дараа нь тэр Оросын тоглогч бүрийн духанд сүү хүргэж, хоёр охиндоо сүүгээ амсуулаад, дараа нь өөрөө уун дуусгаж байна.
Харин энэ бичлэг дээр бас нэгэн буриад эр “Зюба, мах-мах-мах-мах, Самедов, мах-мах, Жирков, сайн байна” гэж үглэнгээ арц уугиулж байгаа юм. Энэ хоёр бичлэг интернэтээр тарж, Хорваттай хийх дараагийн тоглолтын өмнө буриад бөө нараас тусламж гуйя гэж ярьцгааж байгаа гэнэ.
Манайд ч гэсэн нэгэн үнэнч фэн ОХУ-ын шигшээ багт ном уншуулжээ.
