Өсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн 2016 оны тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Хоёр дахь удаагаа явагдаж буй тус тэмцээн хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингээр явагдана. Жин тус бүрт алтан медаль хүртсэн бөхийг 500, мөнгөн медаль хүртсэн бөхийг 300, гуравдугаар байр эзэлсэн бөх бүрийг 200 ам.доллараар урамшуулна.Ази тивд болдог өсвөр үеийнхний цорын ганц олон улсын тэмцээн болох “Asashoryu Cup-2016”-д БНХАУ, БНСУ, ОХУ-ын бөхчүүд оролцоно.Тэмцээний хуваарьУлаанбаатар хот, “Буянт-Ухаа” спортын ордонТавдугаар сарын 7. Бямба гариг9.00-13.00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд16.00-16.30 Нээлтийн ёслол16.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслолТавдугаар сарын 8. Ням гариг10.00-15.00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд15.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

