Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы пэйждээ бичсэн болон хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн хурц эшлэлүүдийг хүргэж байна.
1. Орой их хоол идэх дэмий дээ. Аль болох хөнгөн хооллох хэрэгтэй. Ер нь орой хоол идэхээр өвчний үүр болдог байхгүй юу.
2. Хэн ч нэр дэвшиж болно. Гэхдээ Арго багшийн хувьд хэл бичгийн талруугаа ажилласан дээр болов уу.
3. Чи чинь сэтгүүлч дундаа том нь шүү дээ. Нэр хүнд, рейтинг чинь өсчихсөн. Хоёулаа ийм жижигхэн юм ярихаа больё.
4. Мартын 8-аар эмэгтэйчүүд гоё опера, симфони оркестр үз л дээ. Яагаад заавал бааранд мөстэй коктейль, мокито ч билүү юу ч билээ хөхөж сороод сууж байдаг юм бэ?
5. Манай ард түмэн тэнэг биш. Дараачийн сонгуулиар Ардын нам, Ардчилсан намаас нэг ч хүн гарахгүй байж магадгүй шүү. Энэ хэд маань дэндүү завхарчихлаа.
6. Цонхны хөшиг авчраад ширээ бүтээчихсэн, хоёр улсын туг далбаа ч үгүй. Дональд Трамп нь уулзах ч үгүй. Арай ч ийм даржин, нэр сүргүй, айлчлал гэж болдоггүйсэн.
7. Монгол Улс тавдугаар цахилгаан станцаа барихгүй, Багануурын цахилгаан станц баригдахгүй, ОХУ-аас эрчим хүчээ авсаар байна. Тийм атлаа Шивээ-Овоо, нар салхиар Зүүн Азийг хангалаа юу. Үгүй дээ үгүй.
8. Яагаад заавал ууж иддэг, дампуурдаг баяр хийдэг юм бэ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй байна. Яаралтай.
9. Оюутнуудынхаа мөнчгөрт мэдлэг хийхийн оронд мөнгө гэж хардаг, аав ээжийг нь дээрэмддэг их дээд сургуулиуд бүх төрлийн боловсон хүчин бэлтгэнэ гэж ярих боллоо. Мянгат малчид шиг "Манайх 12 мянган оюутантай" гэж зурагтаар ярих юм.
10. Өвөө эмээ нар байрны сүүдэр бараадан даалуу нүдэж байхын оронд хууль санаачил. Тэд нар чинь хариуцлагатай, амьдрал, практикийг хослуулчихсан улс.
11. Залуус маань 50, 60 хүртлээ нарги, цэнгэ, дурла, ажилла, хөдөлмөрлө, бүгдийг бүтээ. Тэгээд УИХ-ын гишүүн болцгоо. Тэр болтол өвөө эмээ нар нь хууль батлаад сууж байя.
12. Би оймсоо цоорохоор оёод өмсдөг. Урьд нь монголчууд уранхай хувцасаа нөхөж цойлдоод өмсөөд, боорцгоо идээд амьдардаг байсан. Түүнийгээ мартах хэрэггүй.
13. Унтахдаа 8 цаг зар, үлдсэн 16 цагийг ажил амьдралд зар. Мэргэжлээ маш сайн эзэмш.
14. Мөнгө л олбол тэвэрч гүйгээд баар, ресторан хэсээд, хөөрхөн охидод өгөөд байвал хоосорно доо.
15. Хотын барилга архитектурын газрын нөхдүүд маш муу ажиллаж байна. Дандаа брак, муухай байшингууд барьж байна.
16. Ам ангалздаг урлаг их хөгжиж байна шүү дээ. Дуугаа бичлэгтэй нь, хөгжимтэй нь биччихээд амаа ангалзуулаад байдаг.
17. Улс төр рүү хошуураад байгаа залууст хэлэхэд өвлийн өвгөн ордон дотор шуудайтай мөнгө тараадаггүй юм шүү.
18. Эмэгтэй хүн гэдэг чинь гарын дор амьтад учраас баатар эрчүүдийн, хүчирхэг хуулийн хамгаалалт дор явдаг эртнээсээ жамтай юм.
19. Хүний амьдралыг бусниулж байж, мөнгөтэй болоод ч яахав. Киноноос үзэхэд хар тамхи, зэвсэг зарж баяжсан хүмүүс хамгийн сүүлд бүгд үхэж дуусдаг биз дээ.
20. Ажил олдохгүй байна гэдэг боловч бүгдээрээ л ажил голдог.
21. Япон, Солонгосыг хар. Юу үйлдвэрлэж байгаа билээ. Тэгэхэд манайх баахан бөх тэжээнэ гэх юм. Эмэгтэйчүүд нь мисс, эрэгтэйчүүд нь бөх. Махан толгойтой хэдэн юм цуглуулж яах гэж байгаа юм бол. Үхэр байсан бол алаад идэхсэн. Хүнийг яалтай билээ.
22. УИХ надаас доргидог байлаа.
23. Одоогийн залуус амархан их мөнгө олъё гэж боддог болсон. Бүгдээрээ хулхи диплом аваад сургууль төгсчихсөн.
24. Хацар дээрх нус нь ч хатаагүй нялх амьтад “Би их хурлын гишүүн” гээд солиороод байх юм. Ярьж байгаа зүйл нь ч инээдтэй.
25. Олон эхнэр авна гэж донгосч байхаар ганц эхнэрээ зөв сонгоцгоо.