UBLife Logo
Эшлэл

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлсэн ХУРЦ 37 эшлэл

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлсэн ХУРЦ 37 эшлэл

Даваа гараг бүр цацагддаг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо. Энэ үеэр түүний хэлсэн хурц 37 эшлэлийг хүргэж байна. 

 

 

1. Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгч юм чинь гээд жижгээр хараад байх шиг байгаа юм.

2. “Танай авлигын индекс ийм үзүүлэлттэй байхад хөрөнгөө бариад ордог тэнэг бизнесмэн байхгүй шүү дээ” гэхээр би урдаас нь юм хэлж болохгүй болчихдог. 

3. Хүрэлбаатар гэж мундаг хүн Сангийн сайд болонгуут Монголын эдийн засаг сайжирсан юм биш. Нүүрсний үнийн өсөлт бууралтаас Монголын эдийн засаг шууд хамаардаг.

4. Бид нар энэ хонхортоо жижигхэн бодоод, сэтгээд байгаагаас хамаг юм болоод байна. Энэ жижиг байдал чинь бид нарыг улам жижигхэн харагдуулаад байна. Дэлхий биднийг харж байгааг манай гишүүд мэддэг болмоор байна. 

5. 2016 оны сонгуульд УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН авсан. “Иргэдээ ядуурлаас аварна. Эдийн засгаа хямралаас гаргана. Эх орноо өрнөөс салгана. Төрийн дампуурлыг засаж, тэгш журамт баян хүчирхэг Монголыг цогцлооно” гэж амлаж гарч ирсэн. Цагийн зүү талыг заасан байхад харагдахгүй байна. 

6. Манайд гэрлийн хурдаар өсдөг нэг өсөлт байгаа нь гишүүдийн мөнгө.  

7. Иргэд “Шударга ёсыг бий болгоно гэж та гарсан. Шударга ёсоо бий болгохын тулд хөдлөөч ээ” гэсэн үүрэг даалгаврыг дахин дахин захиад байна.

8. Ажлаа хийж чадахгүй бол өгөх хэрэгтэй л дээ.

9. Ертөнцийн мухарт байгаа дэд бүтэцгүй уурхайг Солонгос байтугай Монголын хүмүүс бэлгэнд ч авахгүй. 

10. Би одооны Солонгосын Ерөнхийлөгчид “Манайд Солонгостой холбоотой уурхай байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихлаа. Энэ хүмүүс нь сайд, дарга хийгээд яваад байна. Энэ талын мэдээлэл өгнө үү” гэсэн захиаг би өөрөө бичнэ. Авлигатай тэмцэх газрын даргын ажлыг өмнөөс нь хийх гээд байна шүү дээ, хоёулаа.

11. Үүнийг жалга дотроо монголчуудын улстөр гэж битгий бодоод байгаачээ. Дэлхий мэдээллийн системээр хавтгай болчихсон. Нууц юм бид нарт байхгүй болсон. 

12. Монголын муухай нөхцөл байдал бид нарыг муухай харагдуулаад байна гэдэг чинь бидний ирээдүй бүрхэг болж байна гэсэн үг. 

13. Гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал асуудал. 

14. Өнөөдөр бид нар 10-14-хөн тэрбум долларын эдийн засагтай улс. 

15. Би Монголын ширээр хийсэн туфль байна шүү гээд ичихгүй хүмүүст үзүүлээд явдаг. Ийм Ерөнхийлөгч та үзээгүй байх гэж хүмүүс инээдэг л байхгүй юу.

16. Одоо 10-аад жилийн өмнөх шиг хөдөө орон нутаг маань гишүүдийг тойрог дээрээ юм хийсэн гэдгээр санал өгөхөө больсон шүү. Энэ хүмүүс тэгш эрх, баялагийн тэгш хуваарилалт, шударга ёсыг л нэхдэг болсон.

17. Төмөр замын хэрэг дээр надад хэрэг үүсээгүй. 

18. Над дээр Сайншандын аж үйлдвэр барих, Монголд хүнсний ногоогоо 100 хувь өөрсдөө боловсруулах гэсэн ийм инээдэмтэй инээдэмтэй юман дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

19. Сэтгүүлч: Тэгээд яасан?

      Ерөнхийлөгч Х.Баттулга: Хэрэг биш юм чинь яах юм? Баахан хүн барьж аваал хорьсон.

20. Би амьд гэрчтэй юмыг л ярьдаг. 

21. Тийм их мөнгийг кэшээр юмуу бэлнээр үүрээд яваад байх боломж байхгүй. Тэгээд ч сайд өөрөө бүтээн байгуулалтад ордоггүй юм. 

22. Би Ерөнхийлөгч болоод зориудаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгээр тавьсан. Нэгдүгээрт, хуульч хоёрдугаарт, яг энэ хонгилоор орсон байхгүй юу. Хонгилоор ороод үзнэ гэдэг чинь бид нарын дайсан хэн бэ? Монголыг хөгжүүлдэггүй бодлого хэн бэ гэдгийг өөрөө харчихсан учраас аюулгүйн зөвлөл дээр тавьж байгаа юм. 

23. Энэ талаар ч өөрөө ярих байх. Би Гансүхэд итгэдэг. 

24. Мундаг гурван хүн байна. Хөдөлмөрийн баатар Хурц гуай байна. Энэ хүн бол Монголын уул уурхайд 24 настайдаа боловсон хүчнээр бэлтгэгдээд орж ирсэн. Амьд архив. Энэ хүнээс уул уурхайн талаар МАН-ынхан зөвлөгөө авах ёстой. 

25. Сэтгүүлч: Авдаг юм болов уу?

     Ерөнхийлөгч: Авахгүй байх. 

26. Яагаад энэ сайхан бүтээн байгуулалтад оролцсон хүмүүсээ авчираад ноос ноолуураа яаж боловсруулдаг юм, технологи нь юу юм гээд асуучихаж болдоггүй юм. 

27. Баян, хоосны ялгаа сүүлийн 20 гаруй жил хэт болсон нь шударга бус явдлыг өөхшүүлчихсэн.

28. Боломжтой, хоёр гурван удаа сонгогдчихсон гишүүн өөрөө ЖДҮ-ийн зээл авчихсан байгаа юм. Асуухаар “Би авсан. Гэхдээ бүгдээрээ л авдаг шүү дээ” гээд бусад руугаа заагаад суугаад байгаа байхгүй юу. 

29. Хүнтэй холбоотой асуудлууд их байна. 65-ын бүлгээр АТГ-ын дарга сонгогдчихоод эргээд эд нар луугаа довтлоход хүнд байдаг байх. Хүнийхээ хувьд. 

30. Хүмүүс намайг урьдных шигээ хамаагүй ярьж, хувцаслаасай гэж хүсээд байх шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн алба дэг журамтай. Монгол Улсаа бодохгүй бол болохгүй болчихдог юм байна. 

31. Хоёр жилийн өмнөөс Ван гэдэг хятад Ян гэдэг хятадтайгаа муудалцаад Монголын шүүх, цагдаа, прокурорын байгууллагыг талцуулчихсан явж байгаа. Энэ бодит үнэн. Манай хуулийнхны өнөөдрийн дүр зураг. Үүнийг ил тод гарга гэж өнөөдөр үүрэг өгсөн. 

32. Ийм Их хурал цаашаа гэнэт засраад л, нээрээ бид нар буруу юм хийжээ маргаашнаас янзын Их хурал болъё гэхгүй байх аа. Би лав итгэхгүй байна.

33. УИХ тарах байлгүй дээ. Яаж ийм байдалтайгаар цааш үргэлжлэх юм бэ?

34. Тарахгүй бол би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу?

35. АТГ-ын прокурорт би өлсгөлөн зарлаж, Монгол Улсыг дэлхий даяар шившигтэй болгох уу гэдгээ хэлсэн.

36. Сэтгүүлч: Тэгэхээр юу гэх үү?

      Ерөнхийлөгч: Дуугарахгүй л байна лээ. 

37. Яаж бухимдахгүй байх юм бэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
38
28
27
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүлэг: Алтан намрын тухай яруу найрагчид юу өгүүлнэ вэ?

Шүлэг: Алтан намрын тухай яруу найрагчид юу өгүүлнэ вэ?

Г. Аюурзана “Миний мэдэх намар” Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг