Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг, модель Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн тухай харамсалтай мэдээлэл Боловсрол телевизийн фэйсбүүк хуудас дээр тавигджээ.
Тэрбээр 22 настай байсан бөгөөд "Монгол Модель" агентлагийн загвар өмсөгч байсан юм. Яг ямар учир шалтгааны улмаас таалал төгссөн тухай мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд хүмүүсийг янз бүрийн худал мэдээлэл цацахгүй байхыг телевизийн зүгээс хүсчээ.