Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Танилц: Тав тухыг бэлэглэж, инээмсэглэлийг урлагч “Номуда” брэнд

Манай нөхцөлд гэрийнхээ интерьер дизайнд тохирсон чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг цогцоор нь хайж олоход хэцүү. Яг энэ л асуудлыг шийдэхээр Номудагийн хамт олон ажиллаж байна.


Бид амьдралынхаа ихэнх хугацааг гэртээ өнгөрөөдөг. Энэ дэлхийн хамгийн тайван амгалан, сэтгэл түвшин байдаг газар бол гэр орон гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тиймээс ч эзэгтэй нар гэртээ тав тухтай, дулаахан орчныг бүрдүүлэхийг хичээдэг. Харин бодол төсөөллөө бодит болгоход олон асуудал тулгардаг.

Манай нөхцөлд гэрийнхээ интерьер дизайнд тохирсон чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг цогцоор нь хайж олоход хэцүү. Яг энэ л асуудлыг шийдэхээр Номудагийн хамт олон урт хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр шинэхэн брэндээ өлгийдөн авчээ. Тэд Монголын зах зээлд анх удаа “Home fashion” брэнд үйлдвэрлэлийг нэвтрүүлээд байна. Авьяаслаг мэдрэмжтэй дизайнер, туршлагатай чадварлаг оёдолчидоор багаа бүрдүүлсэн тус хамт олон “Номуда” брэндийн хөшиг, ор дэрний хэрэглэл, бүтээлэг, гэрийн чимэглэл зэрэг оёмол, нэхмэл, сүлжмэл, модон бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ.  

“Номуда” брэндийн гол онцлог нь хүний эрүүл мэндэд ээлтэй, орчин үед трэнд болж буй өнгө загвартай, дээд зэргийн чанартай материалаар бүтээгдэхүүнээ урладагт оршино. Гэрийн эдлэл хэрэглэл нь хүний тав тухыг хангахаас гадна сэтгэл зүйн таашаал өгдөг гэдэг. Ялангуяа унтлагын өрөө тохь тухтай, тансаг байснаар тайван амарч, эрч хүчтэй байхын үндэс болдог учраас ор дэрний хэрэглэлийн өнгө, материалын сонголт маш чухал. Тиймээс ч “Номуда” брэндийн ор, дэр хөнжлийн даавууг урлахдаа дулаан тайван мэдрэмжийг төрүүлсэн өнгө, хээ загварыг гаргаж, зуун хувь байгалийн гаралтай хөвөн даавуун материалыг ашигладаг байна. Тэдний ашигладаг даавуу бүр нь гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэсэн он сар сар өдөр, чанарын үзүүлэлттэйгээ ирдэг онцлог, давуу талтай. 

“Номуда”-гийнхан улиралд бүрд тохирсон даавуун эдлэлийн соёлыг монголдоо нэвтрүүлэхээр зорьжээ. Энэ зорилгынхоо хүрээнд өвлийн загварын ор хөнжлийн даавууг анхлан гаргаад байгаа юм. Түүнчлэн шинэ жилийн баярт зориулсан даавуун чимэглэл, хананд өлгөдөг гацуур, дэр, зоогийн ширээний даавуун иж бүрдлийг худалдаанд гаргаад байна. Мөн нялх хүүхдийн хөвөн даавуун өлгийнөөс эхлээд цагаан хэрэглэл, зөөлөн дэвсгэр, майхан гээд хүүхдийн өрөөний иж бүрдэл бүтээгдэхүүнийг тэд бяцхан хэрэглэгчдэд зориулан урлаж байгаа аж.

Гэрийн уур амьсгалыг зөөллөж, өнгөлөг, чамин болгоход донж маяг нь таарсан эдлэл чухал үүрэгтэй. Тиймээс ч Номудагийн бүтээлч хамт олон хэний ч хараа булаам өнгөлөг загварлаг хөшиг, ор хөнжлийн даавуу, ширээний бүтээлэг зэрэг даавуун эдлэлийг худалдаанд гаргаад зогсохгүй хэрэглэгчийн онцгой хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг захиалгын дагуу урлаж өгөх юм. Энэ бол гэрээ өөрийн хүссэнээр тохижуулахыг хүсдэг эзэгтэй бүрийн хүсэлд нийцсэн сайхан мэдээ. Бид хамгийн амар тайван, аз жаргалтай үеэ гэрийнхээ зөөлөн дулаан орчинд өнгөрүүлдэг. Хонгор дулаахан гэрийн тань эдлэл бүр өнгө будаг, агуулга хэлбэрийн хувьд зохицсон байвал хэчнээн сайхан гэдгийг та төсөөлж байгаа байхаа. Энэ төсөөллийг тань бодит болгох “Номуда”-гийн хамт олонтой холбогдохыг хүсвэл ЭНД дарж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.12.13
Энтертайнмент ертөнцөд жаргахад бэлэн үү?
2
2018.08.21
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “БЭЛЭГТЭЙ, ВАУЧЕРТАЙ, ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
3
2018.07.10
Танилц: Монгол зургийн гайхамшиг “Эрхэмсэг” брэнд
санал болгох
1
3 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.