Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол улсын IQ дэлхийд 12-т оржээ

IQ үзүүлэлтээрээ АНУ, ОХУ зэрэг томчуудыг хаян, дэлхийд 12-т орно гэдэг сайхан амжилт юм.


"Vouchercloud" цахим хуудас дэлхийн хамгийн ухаалаг 25 орныг шалгаруулжээ. Чансааг гаргахдаа тухайн орноос төрсөн Нобелийн шагналтны тоо, хүн амын дундаж IQ, хүүхэд залуучуудын боловсролын түвшин гэсэн 3 үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.

Дэлхийн хамгийн ухаантай улсаар Япон улс шалгарлаа. Тэд Нобелийн шагналтны тоогоор дэлхийд 6, IQ мөн 6, залуучуудын боловсролоор 5-р байрт шалгарсан ч дундаж дүнгээр ийнхүү тэргүүлсэн байна. Арлын орны араас Швейцарь, Хятад, АНУ, Голланд, ОХУ, Бельги, Их Британи, Канад, Өмнөд Солонгос жагсжээ.
Барууны орнууд Нобелийн шагналтны тоогоор давамгайлж байгаа ч удахгүй Азийн орнуудад гүйцэгдэх нь цаг хугацааны асуудал гэж шинжээчид үзэж байна. Учир нь улс үндэстнүүдийн IQ дээр Азийн орнууд тасархай түрүүлсэн юм. Эхний 6 байр Ази тивийнх болсон.

Хүн амын дундаж IQ

1. Сингапур 107.1 дундаж оноо
2. Хятад105.8
3. Хонконг 105.7
4. БНСУ 104.6
4. Тайван 104.6
6. Япон 104.2
7. Финланд 100.9
8. Канад 100.4
8. Голланд 100.4
10. Лихтенштейн 100.3
11. Швейцарь 100.2
12. Монгол 100

Манай орон хэдийгээр дэлхийн хамгийн ухаалаг 25 оронд багтаж чадаагүй ч IQ үзүүлэлтээрээ АНУ, ОХУ зэрэг томчуудыг хаян, дэлхийд 12-т орно гэдэг сайхан амжилт юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
2
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
3
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.17 103.10.22.75

Mongolchuudiin 3\1 ni orcuud bhad yaaj ywaad IQ iim undur garaad irew Hmmm

0 Хариулах


zaya 2019.01.14 86.146.5.250

yu ve mongol baihgu l bn shte ter zurgan deer ni

0 Хариулах


Зочин 2019.01.14 103.229.121.122

Өө хайхаасаа өмнө бичсэн зүйлийг ойлгож байдаа!

0 Хариулах


Зочин 2019.01.14 152.207.108.86

IQ uzuulelteeree gej baigaa bizde, guitset unshldaaa

0 Хариулах