UBLife Logo
Бөх

Монгол жүдочид гол сенсаац байх болно

Монгол жүдочид гол сенсаац байх болно

“Рио 2016” олимпийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хэн гэдэг тамирчны од гүйж, ямар улсын шигшээ баг олон медаль хүртэх бол? Спортын шинжээч, мэргэжилтнүүдээс эхлээд жирийн хөгжөөн дэмжигчид хүртэл таавар гарган, дэмжиж байгаа тамирчныхаа дээлийн захыг мушгин суугаа нь лавтай.

Олон улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визер ч “USA Today” сонины сэтгүүлчтэй уулзахдаа өөрийн таавраа дэвшүүлсэн байна.Мариус Визер “Рио-де-Жанейрод жүдогоор хэний ч тааварт багтаагүй хэд хэдэн шинэ аварга төрөх байх гэж бодож байгаа. Ялангуяа монгол жүдочид энэ олимпийн наадмын гол сенсаац болно гэдэгт итгэлтэй байна. Жүдод Америк, Грек, Франц, Гүрж, ОХУ,  Өмнөд Солонгосын тамирчид хүчтэй ч гол анхаарал нутгийн эзэн Бразилийн багт хандах байх. Жүдогийн эх орон Японы шигшээ баг Лондонд ганцхан алтан медаль авсан нь тэдний ноёрхол жүдод дууссаныг харуулж байна” гэж ярьжээ. Мөн “Хөл авах зэрэг мэхийг хориглосноор жүдо бөх чөлөөтөөс ялгаатай болж, илүү сонирхолтой болсон. Ингэснээр бөхчүүд үүрч, шидэх мэх их хийх болсон нь харагдсан. Жүдог улам хөгжүүлэх ажил олимпийн наадмын дараа ч үргэлжилнэ” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
6
33
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...