Энэ хавар полка цэгтэй хувцас, диско загвар, 60-аад оны дэрвэгэр өмд, өдтэй хувцас, тод өнгийн өмд зэрэг дээр үеийн ретро хувцасны трэнд эргэн ирснээрээ онцлогтой. Магадгүй та шүүгээгээ шинэчлэх гэж байгаа бол үүнээс өмнө дизайнеруудын энэ хавар санал болгож буй загваруудыг танилцуулж байна.
1. Диско загвар



Тод өнгөтэй, содон өнгөтэй товч, хээ зэргээр чимэглэж өгсөн гадуур хувцас олны анхаарлыг татаж эхэллээ. Мэдээж үүн дээр том зүүлт хувцсаа тодотгох хамгийн гол чимэглэл болно.
2. Нэхмэл даашинзууд


Загварын салбарт хэзээ ч үнэ цэнээ алддаггүй зүйл бол гар урлал юм. Энэ жил гараар нэхсэн мэт эмэгтэйлэг нэхмэл даашинз, хүрэм трэнд болох нь.
3. Халуухан богино өмд

Богино өмд өмсөх дуртай охидын хувьд энэ баяртай мэдээ шүү. Богино өмдийг урт ханцуйтай цамц бас урт түрийтэй гуталтай хослуулж өмсөх нь таны хөлийг илүү урт бас дэгжин харагдуулах нь гарцаагүй.
4. Тод неон өнгө

Энэ хаврын өнгө бол тод ягаан, улбар шар, гүн цэнхэр, шар, ногоон өнгө юм. Энэ нь бусдаас илүү содон харагдах хүсэлтэй хүмүүсийн сонголт гэж хэлж болно.
5. Ажил хэрэгч богино өмд


Өвдөг шүргэсэн богино өмдийг ажил хэрэгч хүрэмтэй хослуулж өмсөж яагаад болохгүй гэж. Энэ нь дугуй унах дуртай оффисийн ажилчдад илүү тохиромжтой.
6. Дэгжин топ


Эмэгтэй таныг илүү эрч хүчтэй, халуухан харагдуулж чадах топ энэ жилийн трэндэд багтжээ. Өргөн мөртэй пиджак, өндөр суудалтай өмд, банзал зэрэгтэй хослуулж өмсвөл илүү өвөрмөц харагдах болно.
7. Дэрвэгэр хормой


Эмэгтэйлэг байдлыг эрхэмлэгч бүсгүйчүүдийн сонголт. Энгийн бас хөнгөн, дэрвэгэр хормойтой банзлыг энгийн гутал, нимгэн цамцтай хослуулж өмсөх нь илүү тохиромжтой.
8. 60,70-аад оны хээ дүрс

Хаврын анхны цэцэгтэй хамт өнгөлөг харагдахыг хүсвэл 60,70-аад оны хээ дүрснүүдээс санаа авч бүтээсэн хувцаслалтыг сонгоорой. Энэхүү хувцаслалтад илүү даруухан шаахайг хослуулж өмсөхийг дизайнерууд зөвлөсөн байна.
9. Шувууны өд


Онцгой өдрүүдээр дэгжин харагдахыг хүсвэл шувууны өдөөр чимэглэсэн хувцаслалтыг танд зөвлөж байна. Энэ нь хамгийн гэгээлэг харагдах хаврын өнгө төрх болох нь эргэлзээгүй.
10. Хантааз

Дан хослолоос илүү сэтгэл татам зүйл юу гээч? Ер бусын хантааз. Таныг дэгжин, дээд зэргийн харагдуулах болно.
11. Савхи

Хавар, намрын сэрүүхэн өдрүүд өмсөж болох хамгийн тохиромжтой хувцас бол савхи юм. Гэхдээ зөвхөн савхин хүрэм биш хантааз, банзал зэрэг олон төрлийн хувцсыг сонгоорой.

12. Полка цэг


Полка цэгтэй хувцас нь загварын чиг хандлагын ямар ч үед байсаар ирсэн сонголт.
Бэлтгэсэн: Е.Алтанжимс
Эх сурвалж: Harpers Bazaar