UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.

Jean Sibelius 160th anniversary concert 

Финландын нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусийн мэндэлсний 160 жилийн ойг тохиолдуулан түүний алдарт бүтээлүүдийн дээжээс Улсын Филармонийн Симфони оркестр тоглоно. 

Хэзээ: 4 дүгээр сарын 30-нд 

Хаана: Улсын Филармонийн концертын танхим

Тасалбарын үнэ: 50,000₮

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Насны ангилал: 12+

“1984” постдрамын жүжиг

Жорж Оруэллийн ижил нэрт романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжиг тайзнаа дахин тоглогдох гэж байна. 

Хэзээ: 5 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд 

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарын үнэ: 50,000-80,000₮

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Насны ангилал: 13+

Ж.Верди "Трубадур"дуурь

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг болох "Трубадур" дуурь нь дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй. Энэ дуурийг анх 1853 оны 1-р сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан бол 140 гаруй жилийн дараа Монголын тайзнаа амилуулсан билээ. Дуурийг анх тавьсан тэр өдөр аймшигтай аянга цахилгаантай байсан гэдэг. Энэ нь дуурийн агуулгыг илүү тодруулж өгснөөс ч тэр үү "Трубадур" анх тавигдсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл зуун дамжин үзэгчдийг байлдан дагуулсаар байна. УДБЭТ-ын найрал дуучид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө

Хэзээ: 5 дугаар сарын 3,4-нд

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тасалбарын үнэ: 30,000-80,000₮

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Насны ангилал: 16+

"CINEMATO" Тайлбарт танин мэдэхүйн тоглолт

Disney, Studio Ghibli, DreamWorks зэрэг дэлхийн алдарт бүтээлүүдийн сэтгэл хөдөлгөм аялгууг амьд поп оркестрын хөгжмийн эгшиглэлээр мэдэрч, нүд баясгах гайхамшигт дүрслэлүүдээр төсөөллийн ертөнцөөр Cinemato танин мэдэхүйн тоглолт таныг аялуулах нь. Амьд хөгжим, алдарт анимейшний баатруудын дүрслэлтэй хослон, танил аялгуу, төсөөллийн ертөнцөөр аялахыг урьж байна.

Хэзээ: 5 дугаар сарын 3-нд

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарын үнэ: 50,000₮

Хуучирч Э.Цэндсүрэнгийн “Continuum” гоцлол тоглолт

Виртуоз хуучирч Э.Цэндсүрэнгийн цоо шинэ бие даасан уран бүтээлийн тоглолтыг Aydu Records толилуулж байна. Тоглолтод Монгол ардын хөгжмийн зэмсэг болох хуучирт зориулсан Монгол, гадаадын шилдэг бүтээлүүдийг төгөлдөр хуур болон Монгол Улсын Морин хуур их найрал хөгжмийн хамтаар чагнаарай.

Хэзээ: 5 дугаар сарын 3-нд

Хаана: Улсын филармони

Тасалбарын үнэ: 100,000₮

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Насны ангилал: 10+

Wedding Expo Mongolia 2025

9 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдах гэж буй хамгийн том хуримын экспо хүрэлцэн ирсэн хосуудаас 25 хосыг хуримын цогц үйлчилгээний азтанаар тодруулна. Тус үзэсгэлэнд хуримын урилгаас эхлээд даашинз гоёл, ресторан, энтертайнмент гээд хуримтай холбоотой бүхий л үйлчилгээнүүдийг нэг дор авах боломжтой юм байна. 

Хэзээ: 5 дугаар сарын 3,4-нд

Хаана: МҮХАҮТ-ын Их танхим

Тасалбарын үнэ: 25,000₮

Үргэлжлэх хугацаа: 8 цаг

Насны ангилал: 18+

MESA Nomadic Masters 2025 spring

Монгол улсад $250'000-ийн шагналын сантай CS 2-ийн MESA Nomadic Masters 2025 Spring тэмцээн зохион байгуулагдах гэж байна.4 сарын 30 - 5 сарын 2-ны өдрийн Group Stage-ийн тоглолтууд MESA Lan Studio-д болох бол үүнээс шалгарсан 4 багийн тоглолт 5 сарын 3,4-ны өдрүүдэд АСА Аренад үзэгчдийн хамтаар зохион байгуулагдах болно. Дэлхийн шилдэг CS2 багууд Аренагийн тайзан дээр өрсөлдөж, үзэгчийн хамт гал халуун, догдлол дүүрэн тоглолтуудыг үзэх ховорхон боломжийг битгий алдаарай.

Хэзээ: 5 дугаар сарын 3,4-нд

Хаана: ASA Arena

Тасалбарын үнэ: 34,000₮-74,000₮

Becca - Live Music Concert

2018 оноос хойш өөрийн болон хамтран зохиосон олон бүтээлээрээ бидний сэтгэлд хөг нэмж буй түүний анхны бие даасан тоглолт зохион байгуулагдах гэж байна. Хүн болгоны мэдэрдэг ч төдийлөн илэрхийлж чаддаггүй тэр бүх мэдрэмжийг илэрхийлсэн түүний дуунуудыг амьд хөгжмийн найруулгаар сонсоцгооё.

Хэзээ: 5 дугаар сарын 2-нд

Хаана: Corporate Convention Centre Event Hall

Тасалбарын үнэ: 69.000₮-120.000₮

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.