UBLife Logo
-

“Итгэл, найдвар, боломж” бэлэглэх бүх нийтийн гүйлт ирэх сарын 10-нд болно

UBLife
UBLife
“Итгэл, найдвар, боломж” бэлэглэх бүх нийтийн гүйлт ирэх сарын 10-нд болно

Танд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл, найдвар, бас боломжийг олгох боломж байна. Гэхдээ энэ зүгээр нэг тусламж төдийгүй өөрт бас өрөөлд хэрэгтэй зүйл юм. “Итгэл, найдвар, боломж” нэртэй марафоныг Ахиллис Монгол олон улсын байгууллага болон Ариг банкнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх урам зориг өгөх, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн гүйлт есдүгээр сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Энэ гүйлтэд хувь хүн, албан байгууллага гээд хүссэн хүн бүр оролцох боломжтой. Гүйлтийн зай сонирхогчдод зориулсан буюу богино зайны төрлүүд давамгайлсан тул та айлтгүй өөрийгөө туршаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. Хамгийн гол нь гүйлтийн хураамжийн бүх орлого хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив болж очих юм. Та 3 км, 5 км, 10 км , 21 км, 42 км гэсэн төрлүүдээс сонгож оролцох боломжтой. Марафоны бүртгэл Ариг банкны салбарууд дээр явагдаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
20
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.