Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өвөл ч өөгүй бас чийглэг


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Таалагдсан" буланг хүргэж байна. Тус буланд "Lhamour" брэндийн бүтээгдэхүүнийг онцолсон юм. 


Монголын хүйтэн цаг агаарт өнгөлөг, чийглэг арьсаа хадгалж, аварч үлдэхийг хүсэж буй хэн бүхэнд өвлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Адууны тостой нүүрний саван

Уг саван нь найрлагадаа оливын тос, наргил модны тос, өөхөн тос, адууны тос, нэрмэл ус, натрийн шүлт агуулжээ. Хүний арьсны бүтэцтэй хамгийн төстэй Омега-3, 6, 9 болох үл орлох тосны ханаагүй хүчлүүдээр баялаг тул арьсыг чийгшүүлж, тэжээлээр хангадаг. Арьсанд хурдан шингэж бохирдол, илүүдэл тос, үхэжсэн эсийг зөөлнөөр гуужуулан арьсыг гүн цэвэрлэдэг. Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа нүүрээ угаана. Бүлээн усаар хөөсөө маш сайн арилгаарай. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.  

Тосон угаалга

Ихэнх хүмүүс арьсаа тосоор цэвэрлэхээс эмээж, хэт хатуу химийн найрлагатай бүтээгдэхүүнээр нүүрээ угааж, арьсаа улам хуурайшуулж, гэмтээдэг. Тосон угаалга бүхий шинэлэг трэнд бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд ялангуяа тослог арьсны нүхэнд хуримтлагдсан тосыг нь задалж, шингээдэг. Арьсны бохирдлыг гүн цэвэрлэж, нүхжилтийг багасгаж, тослогийг тэнцвэржүүлэх давуу талтай. Уг бүтээгдэхүүн нь найрлагадаа сүүлэн тос, наранцэцгийн тос, шар буурцагны тос, өөхөн тос, ганганы тос, зөгийн лав, витамин E, лаванда эфирийн тос, идэвхжүүлсэн нүүрс агуулжээ.


Гиалуроны хүчилтэй сэргээх серум

Энэхүү серум нь ус, үрэа, халгайн ханд, лаванда цэцгийн ханд, глицерин, зэрлэг цагаан луувангийн хөрөнгө, пантенол, байгалийн гаралтай гиалуроны хүчил, байга­лийн гаралтай хадгалах бодисыг найрлагадаа агуулсан. Арьсыг дээд зэргийн чийгшлээр хангаж, идэвхтэй бодисууд нь арьсны гүнд нэвтэрч, өнгийг сэргээн, нөхөн төлжүүлнэ. “Lhamour” серумд агуулагдаж байгаа гиалуроны хүчил нь уснаас 1000 дахин хөнгөн бөгөөд арьсанд хамгийн сайн чийгшил өгдөг бодис юм. Энэ нь коллаген, эластин ялгаруу­лалтыг түргэсгэж, арьсыг дотроос нь төлжүүлэн түрс­­нээр үрчлээ, гүн зураасыг арилган арьсыг амин дэмээр тэжээ­­­дэг. Уг серумд нэмэлт өнгө, үнэр, тос, парабен, спирт болон амьт­ны гаралтай түүхий эд агуулаагүй. Нүүрээ цэвэр­лэс­­ний дараа өглөө, оройдоо хоёроос илүүгүй дус­лыг түрхэж хэрэглэнэ. Түрхсэнээс хойш 30-60 секундийн дараа “Lhamour” нүүрний суурь тосыг түрхвэл үр дүнг нэмэгдүүлнэ.


Утааны эсрэг нүүрний суурь тос

Утааны эсрэг нүүрний суурь тос нь авокадо тос, оливын тос, нохойн хошуутай тос, витамин Е, чацарганы тос, лемонграсс эфирийн тос найрлагадаа агуулсан юм. Манай орны хуурай, ширүүн уур амьсгал, агаарын бохирдол нь арьсны уян хатан чанарыг алдагдуулж, хөгшрөлт хурдацтай явагддаг. Антиоксидантаар баялаг энэхүү суурь тос нь арьсны өнгийг сэргээж, тослог чанарыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Нүүрээ цэвэрлэсний дараа 2-3 дуслаар нүүрэндээ иллэг хийж өглөө, орой хэрэглэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0